falling snow

da

falling snow

Snow

Wednesday, October 21, 2009

Стрестэй байгаагаа өөрөө шалгах богино хэмжээний тест

Стрестэй байгаагаа өөрөө шалгах богино хэмжээний тест

Сүүлийн нэг сард дараах шинж тэмдэг илэрсэн бол таны байдал:

0-хэзээч үгүй

1-Хааяа

2-Үе үе боловч байнга талруугаа дөхсөн гэж хэлж болохоор

3- олон удаа

4- үргэлж

гэсэн үнэлгээнүүдийн алинд нь илүү тохирч байгааг сонгон хариулна уу?

1. Та хангалттай унтаж амарсан ч гэсэн дандаа амраагүй юм шиг сульданг байдаг уу?
2. Хүмүүс өдөр тутмын болох болохгүй явдлынхаа талаар ярихад таньд яршигтай үүнээс болж амархан уурлаж уцаарладаг уу?
3. Өөрт чинь нэн тулгамдсан асуудал шийдвэрлэхэд ичгүүргүй байдал бий болсон мэт мэдэрэмж төрдөг үү?

4. Та юунаас болоод байгааг мэдэхгүй уйтгар гунигт автан хэвийн үед байдгаасаа уйламхай болоод байна уу?
5. Та төлөвлөсөн уулзалт аливаа үйл явдлын сүүлчийн хугацаанд, амины эд зүйлсээ мартдаг уу?
6. Та найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ цөөн уулзах болж ганцаараа байх, тэр ч бүү хэл найз нөхдөөсөө ч холдохыг хүсдэг болсон уу?

7. өдөр тутмын үйл ажлыг хийхэд урьдынхаасаа илүү хүч орох болсон уу?
8. Өөрт чинь ходоод өвдөх, хүйт оргих , толгой өвдөх , бие нозоорох, гэх мэт ямар нэг зовиур байна уу?
9. Өдрийн ажлаа дууссаны дараа дэндүү ядарч тэнхээгүй болсон мэдрэмж таньд үүсдэг үү?
10. Урьд нь таны сонирхолтой, дуртай байсан зүйл чинь одоо сонирхолыг чинь татахаа больсон уу?
11. та ажилдаа дур сонирхолгүй болж , ажил хийнэ гэхээр сэтгэлээр шаналах болсон уу?

12. Таны төлөвлөгөө санасанаасаа бага үр дүнд хүрэх болсон уу?
13. та үүссэн стресээ тайлахын тулд хоол ундаа багасгах ихэсгэх тамхи их татах , архи уух зэрэг байдалд ордог уу?

Тайлбар:
таны хариултын нийлбэр оноо

* 0-15 бол та стресээ өөрөө тайлах боломжтой
* 16-25 бол та стрест автагдсан түүнийгээ тайлах арга хэмжээ авахад оройтоогүй байна
* 26-36 бол туйлдалын байдалд хүрэх боломжтой
* 35- аас дээш бол туйлдлын байдалд хүрснийг заана.

Сайн найз охин байхад хэрэгтэй зан чанарууд:

Сайн найз охин баймаар байна уу?
Сайн найз охидууд найз хөвгүүнээ хэр сайн залуу болохыг нь байнга хэлдэг гээд л бидний мэдэх олон зүйлүүд бий. Тэгвэл танд хүн бүрийн мэдээд байдаггүй сайн найз охидын нууц зан чанаруудаас хуваалцья. Түүний найзуудтай хамт байх.
Хийх ёстой зүйл.
Түүнийхээ найзуудтай нь хамт цагийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Энэ нь таны түүний найзуудыг илүү их мэдэх гэсэн сэтгэлийг түүнд мэдрүүлж чадна. Мөн та дажгүй сайн найз охин гэдгээ ч харуулаад амжина шүү.
Хийж болохгүй зүйл.
Хэт галзуу байх, тэдэнтэй пиво хувааж уух, бас тэнэг онигоонуудыг ярих. Ямар ч эрэгтэй хүн өөртэй нь адилхан нэгэн хээгүй хүнтэй хамт байхыг хүсэхгүй биздээ. Магадгүй та түүний эрэгтэй найзуудтай нь адилхан харагдах байх.

Түүнд бэлэг өгөх.
Хийх ёстой зүйл.
Түүнд билет авч өг. Түүний дуртай кино эсвэл хамтлагийн тоглолтыг үзэх 2 билет авч өг. Энэ нь түүнд таныг ухаантай гэсэн сэтгэгдлийг төрүүлэх болно.

Хийж болохгүй зүйл.
Хоолойтой цамц авч өгөх. Түүнд хангалттай олон хувцас байгаа. Магадгүй тэр таны энэ үйлдлийг түүний гадаад үзэмж танд таалагдахгүй байгаа мэтээр хүлээн авж болох юм. Хэрвээ тэгэж бодвол ёстой асуудал үүсэх болно.

Түүний гэрт эд зүйлсээ орхих.
Хийх ёстой зүйлс.
Хүзүүний зүүлтээ орхих. Түүний гэрт ямар нэг чамин эд зүйлсийг орхи. Тэгвэл тэр тухайн зүйлийг харах бүрдээ таныг сайхан байдлаар төсөөлөх болно.

Хийж болохгүй зүйл.
Ванны өрөөнд нь шүдний сойзоо орхих. Ер нь ямар нэг болхи эд зүйлсийг орхиж болохгүй. Тэгэх аваас та түүний гэрээс явах гэж хэт яарсан мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Тэгээд мэдээж болхи эд зүйлсийг хараад сайхан сэтгэгдэл лав төрөхгүй л байх.

Түүнрүү мессеж илгээх.
Хийх ёстой зүйлс.
“ Өнөөдөр гайхалтай байлаа. Маргааш дахих уу? “. Аль болох текстээ товч, богино, гоё байлга.
Хийж болохгүй зүйл.
2 өгүүлбэрээс илүү зүйл бичих. Мессеж бол товчхон харилцах хэрэгсэл. Түүнрүү үлгэр, өгүүлэл бичих нь залхуутай санагдах болно.

Түүнд хандлага үзүүлэх.
Хийх ёстой зүйлс.
Түүнд үнсэлтийг өг. Бас найзуудынх нь хажууд үнс, тэвэр. Тэр найзуудынхаа хажууд бардам байх болно. Бас хамт алхахдаа гараас нь хөтлөөрэй.

Хийж болохгүй зүйл.
Түүнээс салахгүй зүүгдэх. Энэ нь түүнийг олон хүмүүсийн өмнө эвгүй байдалд оруулна. Байнга ноолоод байх нь түүнд ядаргаатай санагдана шүү дээ.

Дотуур хувцас өмсөх.
Хийх ёстой зүйл.
Хэрвээ тэр таны дотуур хувцасыг харах болвол хөхөвч, дотуур хувцас тань нэг ижил өнгийн байх хэрэгтэй. Түүнчлэн ягаан, цагаан өнгө түүнд ямар ч тохиолдолд таалагдах болно. Учир нь таныг илүү эмэгтэйлэг харагдуулах болно.

Хийж болохгүй зүйл.
Түүнд сайхан харагдах гэж оролдох нь зөв л дөө. Гэхдээ хэтрүүлэх нь түүнд буруу ойлголтыг өгж магадгүй юм шүү.

үүний ээж, аавдээр зочлох.
Хийх ёстой зүйл.
Тэдэнд өөрийн гараар хийсэн зүйлийг өг. Өөрийн гараар хийсэн сайхан хоол тэдэнд сайхан санагдах болно. Хоол сайхан хийдэг бүсгүйд хүүгээ өгөхдөө тэд дуртай байх болно.

Хийж болохгүй зүйл.
Цэцэг эсвэл үнэтэй зүйл авч очих. Энэ тэдэнд нэг их сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу.

Амралтын өдрүүдэд салхинд гарах.
Хийх ёстой зүйл. Харилцаа дөнгөж эхэлсэн үед хамтдаа салхинд гарах нь харилцааг илүү дотно болгодог. Тэр дундаа хөгжилтэй, адал явдалтай байх хэрэгтэй.

Хийж болохгүй зүйл.
Уйтгартай байх. Өдөржин бие биенийхээ нүдийг ширтэж суух нь танд романтик байж болох юм. Гэтэл энэ нь ихэнх эрчүүдэд уйтгартай санагддаг юм шүү.

Яагаад таны бизнес вэбтэй байх ёстой вэ?

Яагаад таны бизнес вэбтэй байх ёстой вэ?

Өөрийн бизнестээ вэбсайт хийх нь хэтэрхий төвөгтэй санагдаж байна уу? Тэгвэл та доорхи зөвлөгөөг уншаарай. Жастин Кич хэмээх Homestead.com вэбсайтыг санаачлан хүмүүсийг хамгийн хялбар аргаар вэбтэй болоход нь тусалж байсан залуу өөрийн амьдралын туршлагаас энэхүү өгүүллэгийг бичсэн бөгөөд жижиг бизнес эрхэлдэг ба вэбсайттай болохоос төвөгшөөдөг хүмүүст зориулав. Тэдний ихэнх нь хуучинсаг үзэлтэй ба шинэ үеийн өөрчлөлт, технологийн шинэчлэлтээс айж байдаг хэмээв.
1. Энэ интернэт гэгч зүйл чинь хувьсгал юм гээч. “Залуу минь, аль хэдийнээ хувьсгал явагдчихаад байнаа хөө.” Зөвхөн Америкт л гэхэд 150 саяас илүү хүн өдөр тутам интернэтийг ашиглаж байна. “Интернэтийг хойш тавих тусам тэдний амьдрал хэцүүдэх болно.”
2. Надад вэбсайт хэрэггүй. “Та өөрийн бизнесээ 24/7 нээлттэйгээр, үнэгүйгээр байгуулах боломжоо алдаж байна. Яагаад?”
3. Интернэт гэгч зүйлийг мэддэг мэргэжилтэн хөлсөлнө дөө. Кичийн хэлж буйгаар бол маш олон хүмүүс вэбсайтны дизайн хийх болон вэбээ хийлгэх хүмүүсийг аутсорс маягаар хөлслөх нь зөв гэж үздэг, харин бодит байдал дээр бол эсрэгээрээ. Та бага зэрэг эрч хүчтэй, шинэлэг байж чадвал бүхий зүйлийг сурч дор нь ойлгох бөгөөд ингэснээр өөрийн зардалаа ч хэмнэж, вэбдээ ч өөриймсөг хандах боломжтой болно.
4. Шар Ном л надад хэрэгтэй. Таны хэрэглэгчдийн ядаж л хагас нь таныг онлайнаар хайна гээд боддоо хэмээн Кич ярьж байна. Тийм ч учраас та тэдний хайж буй зүйлийг нь вэбгүй учраас шууд л үгүй хийж байна. Онлайн сурталчилгааг хянаж болдог шигээр та Шар Номны сурталчилгааны үр дүнг хянаж чадахгүй.
5. Миний бизнес бол ердөө жижиг бөгөөд дотоод хүрээнийх. “Бизнест одоо үед дотоодын буюу ойр орчны гэгддэг хил хязгаар үгүй болсон. Банкны үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид, хими цэвэрлэгээ гээд бүгд л одоо виртуаль болсон цаг.
6. Миний сайт бол зөвхөн шинэ хэрэглэгчидэд зориулагдсан.“Ингэж хэлэх нь миний бизнес надад хамаагүй,” гэж хэлж буйтай утга нэг сонсогдож байна гэж Кич ярьж байна. “Таны вэбсайтнаас болж хүмүүс эргэж орж ирэхгүй ч байж болно, ирж ч болно. Гэхдээ таны бизнест л болж хүмүүс эргэж орж ирэх нь хамгийн чухал.”
7. Миний сайт миний хэрэглэгчидэд л зориулагдсан. Таны ажилчид, хамтран ажиллагсад, бэлтгэн нийлүүлэгчид чинь тэгээд яах вэ? Өөрийн бизнесээ өргөжүүлэхийн тулд бүхий л хүчин зүйлийг тооцож байх ёстойг энд ч бас дахин сануулж байна.
8. Миний интернэт стратеги бол миний вэбсайт. “Мөсөн уулын зөвхөн нэгээхэн хэсгийн зөвлөмж нь таны вэбсайт юм,” хэмээн Кич хэлэв. Имэйл автомат шуудан, харьцуулалтын сайт, мэдээний сайт, блогууд, Вэб 2.0, нийгмийн сүлжээний сайт гэх мэтийг та мөн харгалзан үзэх хэрэгтэй болно.
9. Жижиг байх нь хэтэрхий том сул тал. “Бизнес тань жижиг байх тусмаа олны анхаарлыг татдаг байгалиасаа тогтоогдсон байдаг. Тийм ч учраас жижиг зүйлээ давуу тал болгон сурталчилах хэрэгтэй” хэмээн Кич зөвлөв.
10. Интернэт намайг баяжуулна. Сайн бизнесийн мэдрэмжийг юугаар ч орлуулашгүй. “Хүмүүсийн ур чадвар ба таны ажилчидтайгаа ба хэрэглэгчидтэйгээ интернэт бизнесийн тухай харилцан ярилцахад байдал улам бэрх болно. Тиймээс та тэрхүү харилцаагаа сайжруулахын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. ”
11. OK, Би таны хэлсэнийг л хийе. “Бизнес эрхлэгч бүр л өөрийн замыг хөөдөг байх ёстой,” хэмээн Кич хэлэв. “Хоёр урсгалтай гудамж байлаа ч гэсэн та яаж ийгээд л өөрийн явах замаа олох хэрэгтэй, хүн болгоны ярьж байгаа зүйлийг бүү дага. Өөрийн бодол өөртөө зөв.”

Tuesday, October 20, 2009