falling snow

da

falling snow

Snow

Wednesday, October 21, 2009

Сайн найз охин байхад хэрэгтэй зан чанарууд:

Сайн найз охин баймаар байна уу?
Сайн найз охидууд найз хөвгүүнээ хэр сайн залуу болохыг нь байнга хэлдэг гээд л бидний мэдэх олон зүйлүүд бий. Тэгвэл танд хүн бүрийн мэдээд байдаггүй сайн найз охидын нууц зан чанаруудаас хуваалцья. Түүний найзуудтай хамт байх.
Хийх ёстой зүйл.
Түүнийхээ найзуудтай нь хамт цагийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Энэ нь таны түүний найзуудыг илүү их мэдэх гэсэн сэтгэлийг түүнд мэдрүүлж чадна. Мөн та дажгүй сайн найз охин гэдгээ ч харуулаад амжина шүү.
Хийж болохгүй зүйл.
Хэт галзуу байх, тэдэнтэй пиво хувааж уух, бас тэнэг онигоонуудыг ярих. Ямар ч эрэгтэй хүн өөртэй нь адилхан нэгэн хээгүй хүнтэй хамт байхыг хүсэхгүй биздээ. Магадгүй та түүний эрэгтэй найзуудтай нь адилхан харагдах байх.

Түүнд бэлэг өгөх.
Хийх ёстой зүйл.
Түүнд билет авч өг. Түүний дуртай кино эсвэл хамтлагийн тоглолтыг үзэх 2 билет авч өг. Энэ нь түүнд таныг ухаантай гэсэн сэтгэгдлийг төрүүлэх болно.

Хийж болохгүй зүйл.
Хоолойтой цамц авч өгөх. Түүнд хангалттай олон хувцас байгаа. Магадгүй тэр таны энэ үйлдлийг түүний гадаад үзэмж танд таалагдахгүй байгаа мэтээр хүлээн авж болох юм. Хэрвээ тэгэж бодвол ёстой асуудал үүсэх болно.

Түүний гэрт эд зүйлсээ орхих.
Хийх ёстой зүйлс.
Хүзүүний зүүлтээ орхих. Түүний гэрт ямар нэг чамин эд зүйлсийг орхи. Тэгвэл тэр тухайн зүйлийг харах бүрдээ таныг сайхан байдлаар төсөөлөх болно.

Хийж болохгүй зүйл.
Ванны өрөөнд нь шүдний сойзоо орхих. Ер нь ямар нэг болхи эд зүйлсийг орхиж болохгүй. Тэгэх аваас та түүний гэрээс явах гэж хэт яарсан мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Тэгээд мэдээж болхи эд зүйлсийг хараад сайхан сэтгэгдэл лав төрөхгүй л байх.

Түүнрүү мессеж илгээх.
Хийх ёстой зүйлс.
“ Өнөөдөр гайхалтай байлаа. Маргааш дахих уу? “. Аль болох текстээ товч, богино, гоё байлга.
Хийж болохгүй зүйл.
2 өгүүлбэрээс илүү зүйл бичих. Мессеж бол товчхон харилцах хэрэгсэл. Түүнрүү үлгэр, өгүүлэл бичих нь залхуутай санагдах болно.

Түүнд хандлага үзүүлэх.
Хийх ёстой зүйлс.
Түүнд үнсэлтийг өг. Бас найзуудынх нь хажууд үнс, тэвэр. Тэр найзуудынхаа хажууд бардам байх болно. Бас хамт алхахдаа гараас нь хөтлөөрэй.

Хийж болохгүй зүйл.
Түүнээс салахгүй зүүгдэх. Энэ нь түүнийг олон хүмүүсийн өмнө эвгүй байдалд оруулна. Байнга ноолоод байх нь түүнд ядаргаатай санагдана шүү дээ.

Дотуур хувцас өмсөх.
Хийх ёстой зүйл.
Хэрвээ тэр таны дотуур хувцасыг харах болвол хөхөвч, дотуур хувцас тань нэг ижил өнгийн байх хэрэгтэй. Түүнчлэн ягаан, цагаан өнгө түүнд ямар ч тохиолдолд таалагдах болно. Учир нь таныг илүү эмэгтэйлэг харагдуулах болно.

Хийж болохгүй зүйл.
Түүнд сайхан харагдах гэж оролдох нь зөв л дөө. Гэхдээ хэтрүүлэх нь түүнд буруу ойлголтыг өгж магадгүй юм шүү.

үүний ээж, аавдээр зочлох.
Хийх ёстой зүйл.
Тэдэнд өөрийн гараар хийсэн зүйлийг өг. Өөрийн гараар хийсэн сайхан хоол тэдэнд сайхан санагдах болно. Хоол сайхан хийдэг бүсгүйд хүүгээ өгөхдөө тэд дуртай байх болно.

Хийж болохгүй зүйл.
Цэцэг эсвэл үнэтэй зүйл авч очих. Энэ тэдэнд нэг их сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу.

Амралтын өдрүүдэд салхинд гарах.
Хийх ёстой зүйл. Харилцаа дөнгөж эхэлсэн үед хамтдаа салхинд гарах нь харилцааг илүү дотно болгодог. Тэр дундаа хөгжилтэй, адал явдалтай байх хэрэгтэй.

Хийж болохгүй зүйл.
Уйтгартай байх. Өдөржин бие биенийхээ нүдийг ширтэж суух нь танд романтик байж болох юм. Гэтэл энэ нь ихэнх эрчүүдэд уйтгартай санагддаг юм шүү.

No comments:

Post a Comment