Стрестэй байгаагаа өөрөө шалгах богино хэмжээний тест
Сүүлийн нэг сард дараах шинж тэмдэг илэрсэн бол таны байдал:
0-хэзээч үгүй
1-Хааяа
2-Үе үе боловч байнга талруугаа дөхсөн гэж хэлж болохоор
3- олон удаа
4- үргэлж
гэсэн үнэлгээнүүдийн алинд нь илүү тохирч байгааг сонгон хариулна уу?
1. Та хангалттай унтаж амарсан ч гэсэн дандаа амраагүй юм шиг сульданг байдаг уу?
2. Хүмүүс өдөр тутмын болох болохгүй явдлынхаа талаар ярихад таньд яршигтай үүнээс болж амархан уурлаж уцаарладаг уу?
3. Өөрт чинь нэн тулгамдсан асуудал шийдвэрлэхэд ичгүүргүй байдал бий болсон мэт мэдэрэмж төрдөг үү?
4. Та юунаас болоод байгааг мэдэхгүй уйтгар гунигт автан хэвийн үед байдгаасаа уйламхай болоод байна уу?
5. Та төлөвлөсөн уулзалт аливаа үйл явдлын сүүлчийн хугацаанд, амины эд зүйлсээ мартдаг уу?
6. Та найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ цөөн уулзах болж ганцаараа байх, тэр ч бүү хэл найз нөхдөөсөө ч холдохыг хүсдэг болсон уу?
7. өдөр тутмын үйл ажлыг хийхэд урьдынхаасаа илүү хүч орох болсон уу?
8. Өөрт чинь ходоод өвдөх, хүйт оргих , толгой өвдөх , бие нозоорох, гэх мэт ямар нэг зовиур байна уу?
9. Өдрийн ажлаа дууссаны дараа дэндүү ядарч тэнхээгүй болсон мэдрэмж таньд үүсдэг үү?
10. Урьд нь таны сонирхолтой, дуртай байсан зүйл чинь одоо сонирхолыг чинь татахаа больсон уу?
11. та ажилдаа дур сонирхолгүй болж , ажил хийнэ гэхээр сэтгэлээр шаналах болсон уу?
12. Таны төлөвлөгөө санасанаасаа бага үр дүнд хүрэх болсон уу?
13. та үүссэн стресээ тайлахын тулд хоол ундаа багасгах ихэсгэх тамхи их татах , архи уух зэрэг байдалд ордог уу?
Тайлбар:
таны хариултын нийлбэр оноо
* 0-15 бол та стресээ өөрөө тайлах боломжтой
* 16-25 бол та стрест автагдсан түүнийгээ тайлах арга хэмжээ авахад оройтоогүй байна
* 26-36 бол туйлдалын байдалд хүрэх боломжтой
* 35- аас дээш бол туйлдлын байдалд хүрснийг заана.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment