falling snow

da

falling snow

Snow

Wednesday, December 16, 2009

Тооны vvсэл

Эртний хvмvvс тоо мэддэггvй байхдаа гол бэл бэнчин нь байсан малынхаа тоог хэлэхдээ тєдий тооны чулууг уутанд хийж vзvvлдэг байжээ.
Тиймээс калькулятор буюу тооцоолон бодох машин нь Латин хэлний "калькулюс" гэдэг "чулуу" гэж орчуулагддаг vгнээс гаралтай аж. Дараагаар нь дvрсээр тоог илэрхийлдэг болсон ч мєн тооны нэрийг гаргаагvй юм. Vvний дараа 10 хуруугаараа тоолж сурсан байна. Ингээд анхны Ром тоо зохиогдсон юм. Тэрхvv тоог бичихэд маш хэцvv байсан тул 900 онд Эртний Энэтхэгт одоогийн тоог зохиосон байна. Харин Арабын худалдаачид тvvнийг нь Европт дэлгэрvvлсэн тvvхтэй.

Хий vзэгдэлтэй гэдгээрээ алдартай таван газар

Хvн болгон гуравдагч ертєнц байдаг гэдэгт итгэдэггvй. Бидний амьдарч буй ертєнц дээр аль хэдийнэ vхсэн ч тvvнийгээ мэддэггvй оршсоор байдаг хvмvvсийг бид сvнс хэмээн нэрлэсээр ирсэн билээ. Сvнсний талаар олон баримт, мєн тэднийг ангуучилдаг хvмvvс байхаас гадна эрдэмтэд судлаачид тэдний жинг хvртэл тодорхойлсон байдаг.

Amityville-ийн байшин
Нью-Йорк хотын зvvн хойт хэсэгт орших уг байшин хий vзэгдэлтэй буюу сvнстэй гэдгээрээ алдартай юм. Хамгийн их хий vзэгдэлтэй газрын нэгдvгээрт оржээ. 1974 оны арваннэгдvгээр сарын 13-ны шєнє энэхvv байшинд нэгэн аймшигтай гэмт хэрэг гарсан ажээ. 23 настай Ronald DeFeo гэх залуу эцэг эх, дєрвєн ах, эгч дvv нараа унтаж байхад нь буугаар буудаж хороожээ. Уг хэргийг 1975 онд шvvсэн бєгєєд єнєєх залуу єєрийн гэм бурууг тайлбарлахдаа, байшинд надад нэгэн ер бусын дуу сонсогдсон бєгєєд тэд намайг залж удирдан би тэдний хий гэсэн бvхнийг яг л боол шиг хийж байсан гэжээ. Шинжээчид тvvнийг сэтгэл зvйн хувьд эрvvл хvн гэж дvгнэн алсан зургаан хvнийх нь тоогоор тус бvр 25 жилийн ялаар буюу хугацаагvй ял эдлvvлэхээр шийдвэрлэсэн аж. 1999 онд нэгэн болзолтойгоор чєлєєлсєн хэдий ч хэрэгтэн уг шийдвэрээс татгалзсан байна. 1922 онд уг байшинг нэгэн хvн худалдан авсан бєгєєд тvvнд мєн л адил урьдынх шиг золгvй явдал тохиолджээ. Энэхvv нууцлаг учир битvvлэг явдал хэвлэл мэдээллийнхний анхаарлыг маш ихээр татсан бєгєєд DeFeo-д тохиолдсон бодит явдал дээр vндэслэсэн хэд хэдэн аймшгийн кино, роман бичжээ.

Эгч дvv Fox-ийн зуслангийн байр
Энэхvv хий vзэгдэлтэй байшин Нью Йорк хотын Hidesville-д орших бєгєєд єнєєдєр уг байшин сvнс, хий vзэтдлийн ангуучдын анхаарлыг зvй ёсоор татдаг газрын нэг болоод байгаа юм. Уг жижиг байшинд эгч дvv Maggie, Katie нар хорлогдсон худалдаачны сvнстэй холбогдож эхэлсэн байна. Улмаар сvнс байшинд байнга байх болжээ. Байшингийн хананаас жигд бус цохиж байгаа чимээ байнга гарч байдаг бєгєєд тvvнийг тогшдог сvнс хэмээн нэрлэсэн гэнэ.

Alcatraz-ийн шорон
Уг шорон Сан-Франциско хотын Baie-д орших бєгєєд энэхvv шоронгоос гэмт хэрэгтэн хэзээ ч зугтаж байгаагvйгээрээ алдартай юм. Alcatraz арлын шорон гэдгээрээ алдартай бєгєєд 29 жилийн турш vйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа гэнэ. Энд хvнийг тамлан зовоож, хvмvvс нас барж, ялтнууд амиа хорлох ч vе бий. Аймшигт энэ шоронд маш олон хvн тарчлан зовж vхжээ. Энд тайлбарлахын аргагvй хачин сонин дуу чимээ єдєр бvр гардаг нь дээрхийн шалтгаан юм. Шоронгийн харгалзагч нар шоронгийн зарим єрєєний хаалга єєрєє нээгдэж, онгойдог хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Вашингтоны Цагаан ордон
Америкийн ерєнхийлєгчдийн амьдардаг хамгийн алдартай Цагаан ордон сvнстэй гэвэл та итгэх vv. Хэний ч санаанд оромгvй хэрэг гэвэл, хамгийн алдартай хvмvvсийн нэгний сvнс Цагаан ордны єрєєнvvдээр хэрэн хэсдэг аж. Тэр нь бvр Abraham Lincoln-ий сvнс гэвэл та лав итгэхгvй байх. Тэрбээр нэг бус удаа Цагаан ордны цонхоор гадагш харж байгаагаар харагджээ. Abraham Lincoln-ний бэлэвсэн эхнэр Mary Todd Цагаан ордны тєв хэсэгт хэд хэдэн удаа нууц тарни уншиж байсан байна. Дээрх хачирхалтай хэргийн талаар олон хvн мэддэг байсан бєгєєд тэдний дунд Theodore Roosevelt, Dwight D. Eisenhower нар энэ хэргийг гэрчилдэг аж. Хэрвээ энгийн нэгэн энэ талаар яривал хэн ч итгэхгvй шvv дээ. Тэд хоёулаа Abraham Lincoln Цагаан ордонд байгааг мэдэрч байжээ.

Winchester-ийн байшин
Калифорнийн San Josfi уг байшин байх бєгєєд 1881 онд Olivier Winchester-ийн бэлэвсэн эхнэр єєрийн байшингаа хамгийн анх сvнстэй гэдгийг олон нийтэд зарлаж байсан аж. Тэрбээр зэвсэг vйлдвэрлэдэгээрээ алдартай нэгэн байсан бєгєєд тvvний тансаг харшид сvнснvvд харагдах болсонд тэрбээр ихэд эмзэглэжээ.
Тvvний байшинд тахир дутуу болсон цэргийн сvнснvvд маш ихээр харагдах болсон бєгєєд эдгээр цэргvvд “Winchester” зэвсгийн vйлдвэрийн тэсрэх бємбєгєнд єртсєн хvмvvс байсан аж. Ингээд хатагтай тансаг харшаа орхиж явахыг хvссэн ч харин яаж тэднээс хол байх талаар нэгэн vзмэрчээс зєвєлгєє авсан байна.
Vзмэрч тvvнд сvнснvvдтэй хамт амьдрахыг хvссэхгvй байгаа бол нэмж єрєє барих хэрэгтэй хэмээн зєвлєжээ. Хатагтай Sarah Winchester 40 жилийн дотор тансаг харшдаа 100 гаруй єрєє нэмж барьжээ. Тэрбээр 1922 онд нас барсан гэнэ. Харин одоо тvvний сvнстэй харшид олон жуулчид зочилдог бєгєєд тэд уг байшингийн сvнстэй гэдэгт нь татагддаг юм байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий vзэгдэл байдаг гэдэгт итгэдэггvй жуулчдын хєлсийг чийхруулан vргэлж савж байх, хаалганууд, хэн нэгний тасралтгvй алхах чимээ, энд тэнд сvvмэлзэж харагдах дєл, байсхийгээд л єєрєє эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь vл ойлгогдох нууц энэ байшинд олон аж.

Бэлэн гоймонг хэн зохиосон бэ?

Момофуку Андо 1910 онд Японд тєржээ. Эцэг, эх нь балчир байхад нь нас барсан тул тэрбээр эмээ, євєє дээрээ єссєн байна. Андо 22 нас хvрмэгцээ єєрийн бизнесийг эрхлэхээр шийджээ. Vvний тулд санхvvгийн сайн боловсрол хэрэгтэй хэмээн Киотогийн Их сургуульд эдийн засгийн мэргэжил эзэмшсэн аж.

Тєгсєх курсэд байхдаа хотуудаар явж наймаа хийдэг хэд хэдэн худалдаачинтай жижигхэн компани байгуулсан байна. Гэтэл олон хvнд хямд єртєгєєр хvнс хvргэх боломжийг олж харан єєрийн бизнесийг єргєтгєх санааг олжээ.
Энэ бол амттай бєгєєд хямд vнэтэй хоол буюу бидний мэддэгээр бэлэн гоймон байсан юм. Тэрбээр ургамлын тосонд шарж болгосон гоймонг хатааж савлах санааг олжээ. Ингээд 1958 онд "Чикен рамён" хэмээх хагас бэлэн гоймон дэлхиин хоёрдугаар дайн эхэлснээр тvvний компани дампуурлын эрмэгт тулсан аж. Ийм хvнд цаг vед татвараа тєлж чадахгvйд хvрч тэрбээр 1948 онд шоронд хvртэл хоригджээ.

Хэдэн cap хоригдох хугацаандаа Андо сэтгэлээр огт унаагvй гэдэг. Тvvнийг суллагдах vед улс орон даяар єлсгєлєн нvvрлэсэн байлаа. Хvмvvс хоол, хvнс худаддаж авахын тулд хэдэн цагаар дугаарлан зогсдог байв. Японы Засгийн газар тусламжийн шугамаар Америкаас оржирсэн талхыг иргэдэд єгч байв. Андо худалдаанд анх гарсан байна. Энэхvv бизнесийг улс орнууд єєрийн онцлогтой тохируулан "хуулбарлах" болсон билээ. Мэргэжилтэнvvдийн хийсэн судалгааны дvнгээр 2005 онд дэлхийд нийт 85 тэрбум ширхэг бэлэн гоймон зарагджээ. 2008 оны эхээр Япон улсад явуулсан судалгаагаар XX зууны Японы шилдэг нээлтээр энэхvv бvтээгдэхvvн шалгарсан ажээ.

Яагаад Bluetooth гэж нэрлэгдэх болов

Та бvхний сайн мэдэх гар утсанд "Bluetooth" гэх утас, холбоос ашиглалгvй гар утаснаас утасны хооронд мэдээлэл солилцдог тохирогоо байдгийг хvн бvр мэдэх байх.

Тэгвэл энэ нэрний vvсэл хаанаас гарсан тухай уншигч та бvхэнд толилуулья. Энэ нэр томъёо XX зууны vеийн Данийн хаан Харалд Блутvvт буюу Цэнхэр шvдэт Харалдаас гаралтай ажээ. Ихээхэн дайн байлдаан хийж байсан Харалд хаан vvнээс залхаж, хєрш зэргэлдээ орнуудтайгаа эв нэгдэлтэй байх дипломат бодлогыг баримталж улс орныхоо ихэнх овог аймгийг эвлэрvvлэн Дани, Норвегийг нэгтгэж чаджээ. Тvvний гадаад бодлогын нэгэн адил vлгэр дуурайл бvхий бодлогыг агуулсан Bluetooth технологийг ашиглан гар утаснаас зурагт, автомашин, чихэвч болон бусад зvйлстэй мэдээлэл солилццог билээ. Bluetooth-ийн лого нь Харалд хааны нэрний Н болон В гэсэн латин vсгээс бvрддэг юм. Bluetooth технологийг 1994 онд Шведийн гар утасны "Ericsson" компани анх vйлчилгээнд нэвтрvvлсэн байна.

1998 оноос энэ vйлчилгээ хэв маягаа бvрэн олж, Bluetooth-ийн тусгай сонирхол бvхий бvлэглэл vvсгэн IBM, Intel, Nokia, Toshiba, Ericsson компани албан ёсны гишvvн болжээ. Зургаан сарын дотор энэ санаачлага ажилттай хэрэгжин бусад компаниуд Bluetooth технологийг бvтээгдэхvvндээ ашиглах болов. Bluetooth технологи нь нэг секундэд нэг мегабит багтаамжтай мэдээлэл, дуу зэргийг дамжуулах зориулалттай юм. Энэ технологи анх таван метрийн хvрээнд утас болон бусад тоног тєхєєрємжид мэдээлэл дамжуулах боломжтой байжээ. Одоо, харин мэргэжилтнvvд зайг уртасган 10 хvртэл метрийн хvрээнд хvргэсэн байна. Bluetooth-ийн хамрах хvрээ, vр дvн, мэдээ дамжуулалтын хурд улам нэмэгдэж байгаа.

ХХ зууны эрдэмтдийг тєєрєгдvvлсэн хуурамч олдворууд

ХХ зууны шинжлэх ухааны салбарт хамгийн их алдаршсан хуурамч зvйлvvдийн нэг нь Пилтдаун хvн юм. Эрдэмтэд анхнаасаа л vvнийг сармагчингаас хvнд хувьсах vйл явцыг харуулсан vнэт олдвор хэмээн vзжээ.

1912 онд чулуужсан эд зvйл цуглуулагч Чарлз Досон Пилтдаун/Английн Сассекс эрэг орчим/ дахь эзэнгvй хаягдсан чулуу бутлах газраас балар эртний хvний гавал олсон хэмээн зарлажээ. Эрдэмтдийн хэн нь ч эл олдворт эргэлзсэнгvй, тvvнд Eoantropus dausoni хэмээх нэр хайрлажээ. Харвардын их сургуулийн профессор, биологич Стивен Гулд анх уг олдворыг хуурамч болохыг нь зарласнаар энэ хэрэг тєгсгєл болсон юм. Олдвороо сонин содон болгохын тулд тэрбээр хvний гавал дээр орангутангийн эрvvг нэмсэн байж.
Yvнээс гадна vй олон бичигтэй дугариг зvйл эрдэмтдийг мєн л удаан хугацааны турш тєєрєгдvvлсэн юм. Фестийн бєєрєнхий хэмээн алдаршсан олдвор дээр бичсэн зvйлийг тайлах гэж ХХ зууны эрдэмтэд толгойгоо гашилгаад ч тусыг эс олжээ. Эцэстээ хуурамч зvйл байсан нь батлагдсанаар цэг тавигдсан юм. Археологич Луиж Пернье 1908 онд Крит арлаас олсон гэх эл олдворыг хуурамч болохыг эртний эд єлгийн зvйлийн нэрт шинжээч Жер Эйзенберг анх мэджээ.

Хамгийн олон хvн хуурсан дєрєвдvгээр сарын нэгэн

Єнгєт зурагт

1962 он гэхэд Шведэд телевизийн хар цагаан ганцхан суваг гардаг байв. Сvvлийн vеийн мэдээний цагаар уг сувгийн техникийн нэг ажилтан vг хэлж, шинэ технологийн ачаар телевизийн бvх vзэгч их амархнаар єєрийн телевизийг єнгєт болгож чадна гэдгийг мэдэгдэв. Тэдний хийх зvйл нь ердєє л телевизийн дэлгэц дээрээ эмэгтэй хvний нийлэг оймс ємсгєх хэрэгтэй гэжээ. Шведийн долоон сая хvн амаас хэдэн зуун мянга нь энэ хууралтад итгэж телевиздээ оймс ємсгєсєн байна. Харин Шведэд єнгєт телевиз 1970 оноос гарч эхэлжээ.

Никсон ерєнхийлєгч
1962 онд Америкийн vндэсний радиогоор явдаг "Vндэстний цаг" нэвтрvvлгийн дундуур Ричард Никсон Ерєнхийлєгч боллоо гэсэн мэдээлэл цацагджээ. Тvvний сонгуулийн гол уриа нь "Би нэг ч алдаа гаргаагvй, цаашид ч гаргахгvй" гэсэн утгатай байв. Энэ мэдээ Никсоны сонгуулийн ємнєх кампанит ажлын vеэр хэлсэн vгийн хамт цацагдав. Радио сонсогчид ихэд уурлаж студи руу утасдаж гарсан байна. Зєвхєн нэвтрvvлгийн эцэст энэ тоглоом байсан юм гэдгийг хэлжээ.

Гаригууд нэг шугаманд байрлахад дэлхийн татах хvч багасна
Английн одон орон судлаач Патрик Мур 1976 онд ВВС-гийн радиогоор ярихдаа єнєєдєр єглєєний 9.47 цагт ховорхон vйл явдал болох бєгєєд бvх хvн гэрээсээ гаралгvй vvнийг мэдэрч болно гэжээ. Бvх гаригууд нэг шугамд жагсч, харилцан таталцлын хvч нь нэмэгдэх учраас дэлхийн татах хvч багасна. Хэрэв яг энэ мєчид та дээшээ агаарт vсэрвэл нисч байгаа мэт болно гэж тэр нэмж хэлсэн байна. 9.47 цаг болоход уг радио руу хэдэн зуун хvн утастаж vvнийг мэдэрснээ баяртайгаар хэлсэн байна. Нэгэн эмэгтэй єєрийнхєє 11 найзын хамт сандлаасаа хєндийрч єрєєгєє тойрон ниссэн гэж мэдэгджээ.

Лондонд буусан нисдэг таваг
1989 оны гуравдугаар сарын 31-ний єдєр Лондонгийн ойролцоо явж байсан олон хvн хурц гэрэлтэй нисдэг таваг харжээ. Агаарт хэсэг тогтсоноо тариалангийн талбайн захад буужээ. Хvмvvс ч харь гарагийнхан ирлээ хэмээн сандралдан цагдаагийнхныг дууджээ. Цагдаагийнхныг ирэхэд уг агаарын бємбєрцєгєєс 36 насны Ричард Браисон гарч ирсэн бєгєєд энэ бємбєрцгийг єєрєє зохиосон байв. Дєрєвдvгээр сарын 1-нд буух байсан ч цаг агаар муудсан учраас нэг єдрийн ємнє тэрбээр газардсан байна.

Кремвакс
Интернэтийн эхний vе 1984 онд Usenet сvлжээнд ЗХУ холбогдлоо гэсэн мэдээлэл цацагджээ. Хvйтэн дайны vе байсан учраас олон хvн энэ мэдээг цочирдон хvлээн авсан байна. Америкчууд болон европынхонтой нээлттэй хэлэлцvvлэг явуулах зорилготой хэмээн тайлбарласан уг мэдээллийг Константин Черненко явуулсан гэх бєгєєд интернэт хаяг нь сһеmеnко@кrеmyах. UUCP гэж байв. Харин хоёр долоо хоногийн дараа энэ нь дєрєвдvгээр сарын 1-ний хууралт байсныг уг сvлжээнээс мэдэгджээ.

Биг Бенийг электрон болгоно
1980 онд BBC Лондонгийн Биг Бен цагийг шинэчилж электрон болгоно гэж мэдээлэв. BBC рvv олон мянган хvн утасдаж эсэргvvцэж буйгаа илэрхийлжээ. Япон дахь ВВС-гийн салбар хамгийн тvрvvнд утасдсан дєрвєн хvнд уг цагны зvvг худалдах тухай мэдээлсэн байна. Vvний дагуу Атлантын далайн дунд хєвж байсан нэг загасчин япон эр утсаар ярьж уг худалдаанд оролцох хvсэлтээ илэрхийлжээ.

Сар болгоны 14. Яагаад хайрынх вэ

Нэгдvгээр сарын 14. Энэ єдєр та бvтэн жил хєтєлсєн тэмдэглэлээ хайртдаа бэлэглээрэй. Энэ нь таны тvvнд хэр vнэнчийг баталж байгаа хэрэг юм.

Хоёрдугаар сарын 14. Энэ єдєр бол хосуудын баяр. Дэлхийн олон оронд гэгээн хайрын єдєр гэдэг бєгєєд хайртай бvсгvйдээ залуус шоколадаар хайраа илэрхийлдэг билээ.

Гуравдугаар сарын 14. Энэ єдєр Эрчvvд Валентины єдєр єєрт нь хайраа илчилсэн бvсгvйн сэтгэлийг хvлээж авах уу, vгvй юу гэдгийг шийддэг аж. Хvлээн авах бол тэр эмэгтэйд чихэр єгдєг хvлээж авахгvй бол чимээгvй єнгєрдєг.

Дєрєвдvгээр сарын 14. Гэгээн Валентин болон цагаан єдрєєр хайраа илэрхийлж амжаагvй хvмvvс энэ єдєр хайртай хvнээ болзоонд урьж уучлал гуйдаг гэнэ. Тиймээс заавал хайрттайгаа энэ єдрийг хамтдаа єнгєрvvлээрэй.

Тавдугаар сарын 14. Єнгєрсєн саруудад хайртайгаа учраагvй хvмvvс байгаа бол энэ єдєр шар хувцас ємсєж, ганц бие амьдралаа орхихоор шийдсэнээ илэрхийлдэг ажээ. Тиймээс энэ єдрийг шар цэцгийн хэмээн нэрлэдэг байна. Учир нь шар хувцас бусдын анхаарлыг хамгийн ихээр татдаг хэмээн vздэг болохоор ийнхvv ганц бие хvмvvс ижлээ олох єдєр болгон тэмдэглэдэг болжээ. Энэ єдрийг манайд єнгєрсєн жилээс эхлэн тэмдэглэх болсон юм.

Зургадугаар сайран 14. Та хайртай бvсгvйгээ хэзээ vнсэж болох бол хэмээн бодож явдаг бол энэ єдрийг ямарч эргэлзээгvйгээр сонгоорой. Хамгийн гол нь сэтгэл хєдлєм газар сонгох нь чухал гэдгийг санах хэрэгтэй юм.

Долдугаар сарын 14. Та болзооныхоо бvх зардлыг аав ээж гэр бvлийнхэндээ даатгаад хайртыгаа ойр дотныхондоо танилцуулах єдєр. Энэ єдєр та сэтгэлт бvсгvй эсвэл хайртай залуугаа гэртээ урихад хамгийн тохиромжтой гэр бvлийн хайрын єдєр ажээ.

Наймдугаар сарын 14. Хосууд цэцэрлэгт хvрээлэнгээр зугаалж, сэтгэл зvрхээ илчлэн илэн далангvй ярилцах єдєр бол єнєєдєр. Харин хайртай хvнээсээ хол байгаа бол тvvнийгээ дурсан, ногоон дарс шимж, ганцаардлаа тайлаарай.

Есдvгээр сарын 14. Энэ єдєр Disco клуб-т ч юм уу аль инээд цалгисан газар найз нєхдєє урин хайтыгаа бусдад танилцуул. Мєн нар жаргаж байхад зургаа авахуулдаг уламжлалтай бєгєєд vргэлж биедээ авч явна гэсэн утгатай vгсийг бичиж єгдєг аж.

10 дугаар сарын 14. Хайртай хосууд энэ єдрийг хоёулхнаа хамтдаа байж улаан дарс шимэнгээ бvхий л нууцаа дэлгэдэг. Тиймээс хосууд хайраа бэхжvvлээд зогсохгvй дурлалаа амьдрал болгон цааш алхахад хамгийн шийдвэртэй алхмуудыг хийдэг байна.

11 дvгээр сарын 14. Хамтдаа vнэнч дурлалын тухай кино vзэж дараа нь хvйтэн оранжийн ундаа уувал бvр ч таатай.

12 дугаар сарын 14. Чанга тэврэлдэх єдєр. Дурлалт хосууд биесээ чанга тэврээд зогсохыг зєвшєєрдєг. Энэ єдєр хайрын тань халуухан тэврэлт євлийн жаврыг мартагдуулах ер бусын аз жаргалыг мэдрvvлэх нь лавтай.