Хvvхэд асрагчид тохиолдсон явдал
Аймшгийн гэнэтийн харанхуйллын тухай яриа баримт олон байдаг ажээ. Гэхдээ энэ нь єдєр шєнє ээлжилдгийн харанхуй бус учир нь vл мэдэгдэх гэнэтийн харанхуйлал юм.
1957 оны долдугаар сард Францын нэгэн сонинд Правонслийн Арля хотын 54 настай Мирен Жене хэмээх эмэгтэйд тохиолдсон зvйлийн тухай нийтэлжээ. Тэр эмэгтэй туршлагатай мэргэшсэн сувилагч тул баян чинээлэг айлууд хvvхдээ асруулахаар байнга урьдаг байж. Тэрбээр ч тєлєв сайхан зан авиртай олны итгэлийг даасан хvн ажээ. Зуны нэг єдєр тvvнд ер бусын vйл явдал тохиолдсон бєгєєд тэрбээр энэ тухайгаа ярихад хvн бvхэн гайхаж байжээ. 1957 оны долдугаар сарын 16-нд vд дундын vед шинээр мэндэлсэн хvvхдээ харуулахаар урьсан Котильоныд Жене очжээ. Хvvхдийг тэргэнцэртэй хєтєлж хотын цэцэрлэгт хvрээлэнд зугаалахаар явсан байна. Нарлаг сайхан єдєр тул хvмvvс халуун єдрvvдэд гол тєлєв цэцэрлэгт хvрээлэнд цуглардат боловч энэ єдєр бараг хvнгvй байсан бєгєєд тvvнийг харахад бяцхан хvv Котильон тэргэнцэртээ тайван нойрсож байжээ. Гэнэт гэгээ тасарч тvнэр харанхуй нємєрчээ.
Гэхдээ энэ нарны нєлєє биш ба асрагч эмэгтэйн нуд харанхуйлаагvй, аливаа нэг євчний шинж биш. Vvнээс гадна тvvний ухаан саруул, биеийн байдал хэвийн байсан аж. Тэр элдвийг бодон гайхаж байтал унтаж байсан хvvхэд сэрж чанга уйлсан байна. Тиймээс тэрбээр харанхуйд тэмтрэн байж хvvхдийг биедээ нааж тайвшруулахыг бодон энхрийлсээр байжээ. Хамгийн аймшигтай нь хав харанхуй бvvдийх ч гэрэлгvй энэ vед гудамжны чимээ, мод цэцгийн vнэр, шувуудын дуу чимээ бvгд алга болсон байж. Жене хєдєлж чадахгvй зогссоор байсан гэдэг. Тvvний хэлснээр, аймшигт харанхуйлал 25 минут орчим vргэлжилсэн ажээ. Гэтэл харанхуй анх гэнэт нємєрсний адил гэнэт алга болжээ.
Тэр vед эргэн тойрноо харвал бvх зvйл хэвийн, орой болж харуй бvрий болж байв. Цэцэрлэгт хvрээлэнд жихvvн салхи vлээж, гудамжны гэрэл асч, хаа нэгэнтээ дулаан хувцасласан хосууд алхаж байжээ. Хvvхэд асрагч тэргэнцэртэй хvvхдийг тvрж Котильоны байшинд ирэхэд хvvхдийн эцэг, эх уйлж хайлж угтсан бєгєєд тэр vед Жене хvvхдийн хамт єєрийгєє бvтэн єдєр алга болжээ гэдгээ мэдсэн байна. Тэднийг цагдаа болон сайн дурынхан Арля хот даяар эрж хайн, хотын цэцэрлэгт хvрээлэнг бараг самнасан боловч юу ч олоогvй гэдгээ ч хэлжээ. Энэ мэдээж юм. Цагдаагийн газрынхан хатагтай Женег гурван єдрийн турш хаана юу хийж явсныг байцаавч тэр зєвхєн харанхуйллын тухай л хэлэхээс єєр яах билээ.
Харанхуйн нууцыг тайлахаар
Арля хотод болсон тохиолдол XX зууны хамгийн ер бусын тайлбарлагдашгvй vзэгдлvvдийн тоонд орно. Гэхдээ танигдашгvй тvнэр харанхуй болж байсан энэ тvvх цорын ганц тохиолдол биш ажээ. 1904 оны дєрєвдvгээр сарын 2-нд Лондоны Уимблдон дvvргийн метронд ер бусын тvнэр харанхуй болж метроны єртєєг бvрхэж, зорчигчид болон метроны ажилчдыг сандралд оруулжээ. Хэдэн єдрийн дараа vйл явдал болсон газарт нєхцєл байдлыг тогтоож, шалтгааныг олох зорилгоор эрдэм шинжилгээний нарийн туршилт хийсэн байна. Уг туршилтаар болж єнгєрсєн тvнэр харанхуйг бий болгож чадаагvй. Харин туршилтад оролцогсод эд зvйлийн бvрхэг дvрс, бие биеэ мєн хєдєлж байгаа метроны галт тэргийг харж байсан гэнэ. Vvнээс єєр юу ч тогтоож чадаагvй байна. Дєрєвдvгээр сарын 12-ны єдєр Уимблдонд тас харанхуй нємєрч, єчvvхэн ч гэгээ байхгvй хvмvvс болон метроны єртєєг єтгєн хар бэхээр будсан мэт байсан ажээ. Энэ тохиолдол шинжлэх ухааны болон хуурмаг шинжлэх ухааны ашиг хонжоо хайгчдыг нэлээд их ажилд дуудсан боловч єнєєг хvртэл тайлагдашгvй хэвээр vлдсэн.
Шинжлэх ухаан ч тайлж чадаагvй
Vvний сацуу ийм таамаг, сэтгэл догдлуулсан харанхуйлал энэ удаа, 50 мянган хvн амтай бvхэл бvтэн хотыг нємєрчээ. 1911 оны гуравдугаар сарын 7-нд 16 цагийн орчим Америкийн Кентукки мужийн Луисвилл хотхонг єтгєн тvнэр харанхуй нємєрч, нэг цаг орчим vргэлжилжээ. Энэ vед хотын гудамжинд Дантегийн кино гарч байсан байна. Vйл явдлын бvх нарийн ширийнийг олон гэрчvvд нотолдог ажээ. Харамсалтай нь тvvний гэрэл зургийг авах боломжгvй байсан. Гэнэт бий болсон тэрхvv харанхуйллын учир шалтгааныг єнєєг хvртэл тайлаагvй. Нэлээд vнэмшилтэй гэмээр таамаглал байдаг хэдий ч шинжлэх ухааны vндэслэлтэй тайлбарлаж чадаагvй. Тэрхvv таамаглал нь огторгуйн орон зай алдагдах, янз бvрийн хэмжигдэхvvнvvд харилцан бие биедээ нэвтрэх, гэрлийн хэлбэлзлийн давтамж єєрчлєгдєж, газрын цахилгаан соронзон талбайд єєрчлєлт єгєх зэрэг vзэгдлээс болж, хvний мэдрэх чадвар алдагдсантай холбоотой ч юм бил vv гэсэн таамаглал, тайлбарыг эрдэмтэд єгсєн ч хэн ч vvнийг баталж чадаагvй аж.
Wednesday, December 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment