falling snow

da

falling snow

Snow

Wednesday, December 16, 2009

Дэлхийн соронзон орон амьд биетийг мєхєєж болзошгvй

Алс хол оршдог ч сансар огторгуйн биет хvнд асар их нєлєє vзvvлдэг нь олон зvйлээр батлагдсан билээ. Наран гариг цаг уурын єєрчлєлтийн гол шалтгаан болохоос гадна хvний эрvvл мэндэд хамгийн ихээр нєлєєлдєг бол цаг хугацааны шалтгаан болдог cap нь хvмvvсийг унтуулдаг гэдэг. Манай гариг хэзээ нэгэн цагт солир юм уу сvvлт одтой мєргєлдєнє гэх таамагт єдгєє хvн бvр итгэх болсон. Харин дэлхий єєрєє хvнд хамгийн их нєлєєлдєг бєгєєд дэлхийн гадаргад vvсдэг бага хэлбэлзлийн цацраг туяа бvх амьд биетэд нєлєєлдєг, хатсан газарт барьсан барилга байгууламж vл мэдэгдэх шалтгаанаар сууринаасаа муудан нурдаг, хоёр туйл байраа сольсноос vлэг гvрвэлvvд мєхсєн гэх таамаглал гээд олон жишээг єгvvлж болно. Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар судалгааны хvрээлэнгийн эрдэмтэд осол, золгvй явдлын тоо болон дэлхийн цахилгаан соронзон орон дахь хэлбэлзэл хооронд тун жигтэй холбоо бийг ажиглан судалжээ. Хvн тєрєлхтний тvvхэн дэх гамшиг бvхэнд дэлхийн гvнээс ялгардаг бага хэлбэлзлийн цацраг туяа буруутай гэж тэд таамаглажээ.

Харин тэрхvv туяа чухам ямар шалтгаанаар, хэрхэн vvсдэг нь тодорхойгvй аж. Дэлхийн гадарга дахь ачаалал, даралт, цаашлаад амьд ертєнцийн бухимдал vvнд нєлєєлдєг гэх таамгийг ч дэвшvvлжээ. Судлаачдын тогтоосноор дэлхийн соронзон оронд том хэмжээний олон нvх vvсч эхэлсэн байна. Энэ нь сайны дохио биш бєгєєд олон сая жилийн тэртээх шиг хоёр туйл байраа солихоор зэхэж буй нь тэр гэнэ. Зарим эрдэмтний vзэж буйгаар хойд туйл хэдийнэ шилжиж эхэлжээ. Манай гаригийн тvvхэнд олонтаа тохиолдсон гэж мэргэжилтнvvдийн vздэг энэ vзэгдэл дэлхийн єнгє тєрхийг єєрчилдєг бєгєєд ургамал, амьтны хувьд мєхєл биш гэхэд хорогдол гэсэн vг аж. Хойд туйлын соронзон орон єдгєє Сибирьт ойртож буй бол ємнєд туйлын соронзон орон Антарктидыг орхисон бєгєєд Австралийн баруун эргийг чиглэсэн аж. Туйлын соронзон орон шилжих хєдєлгєєн 12500 жилд нэг тохиолддог гэж судлаачид таамаглаж байна. Чухам энэ vзэгдэл vлэг гvрвэл хийгээд vлэмж биет бусад хєхтєн амьтан бvр домогт Атлантисыг хvртэл мєхєєсєн байх талтай.

Шмитийн хvрээлэнгийн Дэлхийн физик судлалын тєвийн орлогч эрхлэгч Алексей Диденкогийн тайлбарласнаар энэ мэт содон vзэгдэл дэлхий дээрх бvх амьтны дийлэнхийг устгадаг байна. Мэргэжилтнvvдиин тогтоосноор соронзон орны хvч суларч буй бєгєєд энэ нь нарны гэрлээс дэлхийг хамгаалагч бvрхэвч нимгэрч байгаа аж. Хараал шvглэсэн газар хэмээх ойлголт ч vvнтэй холбоотой гэж Диденко эрдэмтэд vзжээ. Хямрал, дайн тулаан, байгалийн гамшиг, халдварт євчин зэрэгт хамгийн их нэрвэгддэг зурвас бvс нутаг чухамдаа соронзон орны нєлєєгєєр нарнаас хамгаалагдахаа больсон газар байх талтай гэнэ. Чехийн эрдэмтэн Ольдрих Юрижекийн тогтоос¬ноор хорт хавдраар євчлєгсдийн тал гаруй хувь балчиг намаг болон гол мєрний эрэг байсан газар юм уу барилга байшин барихаар зориуд хатаасан, ємнє нь vер усанд байнга шахуу автдаг байсан газарт амьдардаг аж.

Харин автомашины осол их болдог газрын олонхи нь дээр дурдсанаар ачаалал, даралт ихтэй юм уу соронзон орны нєлєє-гєєр орчны амьд биет нь бухимдалд их автдаг газар байдаг гэнэ. Энэ сэдвээр судалгаа хийдэг ихэнх эрдэмтний тооцоолсноор орчин цагийн хvн тєрєлхтний ердєє таван хувь соронзон орны сєрєг нєлєєнд автаагvй тайван амгалан газар аж тєрдєг байна.

No comments:

Post a Comment