Хvн болгон гуравдагч ертєнц байдаг гэдэгт итгэдэггvй. Бидний амьдарч буй ертєнц дээр аль хэдийнэ vхсэн ч тvvнийгээ мэддэггvй оршсоор байдаг хvмvvсийг бид сvнс хэмээн нэрлэсээр ирсэн билээ. Сvнсний талаар олон баримт, мєн тэднийг ангуучилдаг хvмvvс байхаас гадна эрдэмтэд судлаачид тэдний жинг хvртэл тодорхойлсон байдаг.
Amityville-ийн байшин
Нью-Йорк хотын зvvн хойт хэсэгт орших уг байшин хий vзэгдэлтэй буюу сvнстэй гэдгээрээ алдартай юм. Хамгийн их хий vзэгдэлтэй газрын нэгдvгээрт оржээ. 1974 оны арваннэгдvгээр сарын 13-ны шєнє энэхvv байшинд нэгэн аймшигтай гэмт хэрэг гарсан ажээ. 23 настай Ronald DeFeo гэх залуу эцэг эх, дєрвєн ах, эгч дvv нараа унтаж байхад нь буугаар буудаж хороожээ. Уг хэргийг 1975 онд шvvсэн бєгєєд єнєєх залуу єєрийн гэм бурууг тайлбарлахдаа, байшинд надад нэгэн ер бусын дуу сонсогдсон бєгєєд тэд намайг залж удирдан би тэдний хий гэсэн бvхнийг яг л боол шиг хийж байсан гэжээ. Шинжээчид тvvнийг сэтгэл зvйн хувьд эрvvл хvн гэж дvгнэн алсан зургаан хvнийх нь тоогоор тус бvр 25 жилийн ялаар буюу хугацаагvй ял эдлvvлэхээр шийдвэрлэсэн аж. 1999 онд нэгэн болзолтойгоор чєлєєлсєн хэдий ч хэрэгтэн уг шийдвэрээс татгалзсан байна. 1922 онд уг байшинг нэгэн хvн худалдан авсан бєгєєд тvvнд мєн л адил урьдынх шиг золгvй явдал тохиолджээ. Энэхvv нууцлаг учир битvvлэг явдал хэвлэл мэдээллийнхний анхаарлыг маш ихээр татсан бєгєєд DeFeo-д тохиолдсон бодит явдал дээр vндэслэсэн хэд хэдэн аймшгийн кино, роман бичжээ.
Эгч дvv Fox-ийн зуслангийн байр
Энэхvv хий vзэгдэлтэй байшин Нью Йорк хотын Hidesville-д орших бєгєєд єнєєдєр уг байшин сvнс, хий vзэтдлийн ангуучдын анхаарлыг зvй ёсоор татдаг газрын нэг болоод байгаа юм. Уг жижиг байшинд эгч дvv Maggie, Katie нар хорлогдсон худалдаачны сvнстэй холбогдож эхэлсэн байна. Улмаар сvнс байшинд байнга байх болжээ. Байшингийн хананаас жигд бус цохиж байгаа чимээ байнга гарч байдаг бєгєєд тvvнийг тогшдог сvнс хэмээн нэрлэсэн гэнэ.
Alcatraz-ийн шорон
Уг шорон Сан-Франциско хотын Baie-д орших бєгєєд энэхvv шоронгоос гэмт хэрэгтэн хэзээ ч зугтаж байгаагvйгээрээ алдартай юм. Alcatraz арлын шорон гэдгээрээ алдартай бєгєєд 29 жилийн турш vйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа гэнэ. Энд хvнийг тамлан зовоож, хvмvvс нас барж, ялтнууд амиа хорлох ч vе бий. Аймшигт энэ шоронд маш олон хvн тарчлан зовж vхжээ. Энд тайлбарлахын аргагvй хачин сонин дуу чимээ єдєр бvр гардаг нь дээрхийн шалтгаан юм. Шоронгийн харгалзагч нар шоронгийн зарим єрєєний хаалга єєрєє нээгдэж, онгойдог хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Вашингтоны Цагаан ордон
Америкийн ерєнхийлєгчдийн амьдардаг хамгийн алдартай Цагаан ордон сvнстэй гэвэл та итгэх vv. Хэний ч санаанд оромгvй хэрэг гэвэл, хамгийн алдартай хvмvvсийн нэгний сvнс Цагаан ордны єрєєнvvдээр хэрэн хэсдэг аж. Тэр нь бvр Abraham Lincoln-ий сvнс гэвэл та лав итгэхгvй байх. Тэрбээр нэг бус удаа Цагаан ордны цонхоор гадагш харж байгаагаар харагджээ. Abraham Lincoln-ний бэлэвсэн эхнэр Mary Todd Цагаан ордны тєв хэсэгт хэд хэдэн удаа нууц тарни уншиж байсан байна. Дээрх хачирхалтай хэргийн талаар олон хvн мэддэг байсан бєгєєд тэдний дунд Theodore Roosevelt, Dwight D. Eisenhower нар энэ хэргийг гэрчилдэг аж. Хэрвээ энгийн нэгэн энэ талаар яривал хэн ч итгэхгvй шvv дээ. Тэд хоёулаа Abraham Lincoln Цагаан ордонд байгааг мэдэрч байжээ.
Winchester-ийн байшин
Калифорнийн San Josfi уг байшин байх бєгєєд 1881 онд Olivier Winchester-ийн бэлэвсэн эхнэр єєрийн байшингаа хамгийн анх сvнстэй гэдгийг олон нийтэд зарлаж байсан аж. Тэрбээр зэвсэг vйлдвэрлэдэгээрээ алдартай нэгэн байсан бєгєєд тvvний тансаг харшид сvнснvvд харагдах болсонд тэрбээр ихэд эмзэглэжээ.
Тvvний байшинд тахир дутуу болсон цэргийн сvнснvvд маш ихээр харагдах болсон бєгєєд эдгээр цэргvvд “Winchester” зэвсгийн vйлдвэрийн тэсрэх бємбєгєнд єртсєн хvмvvс байсан аж. Ингээд хатагтай тансаг харшаа орхиж явахыг хvссэн ч харин яаж тэднээс хол байх талаар нэгэн vзмэрчээс зєвєлгєє авсан байна.
Vзмэрч тvvнд сvнснvvдтэй хамт амьдрахыг хvссэхгvй байгаа бол нэмж єрєє барих хэрэгтэй хэмээн зєвлєжээ. Хатагтай Sarah Winchester 40 жилийн дотор тансаг харшдаа 100 гаруй єрєє нэмж барьжээ. Тэрбээр 1922 онд нас барсан гэнэ. Харин одоо тvvний сvнстэй харшид олон жуулчид зочилдог бєгєєд тэд уг байшингийн сvнстэй гэдэгт нь татагддаг юм байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий vзэгдэл байдаг гэдэгт итгэдэггvй жуулчдын хєлсийг чийхруулан vргэлж савж байх, хаалганууд, хэн нэгний тасралтгvй алхах чимээ, энд тэнд сvvмэлзэж харагдах дєл, байсхийгээд л єєрєє эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь vл ойлгогдох нууц энэ байшинд олон аж.
Wednesday, December 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment