Элчин сайдууд єєрийн орны иргэдийг хvлээн авч тэдэнд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Тэгвэл дэлхийн єнцєг булан бvрт аялах Британийн иргэд консулын болон элчин сайдын газраас єєрсдийн мэдэхгvй зvйлсээ асуух тун дуртай ажээ. Иргэдийнхээ тавих асуултуудаа хамгийн тэнэг бєгєєд шиг хачин асуултуудыг шалгаруулсан байна. Британийн жуулчид хаанаас гутал авах, хєхний мэс засал хаана хийлгэх, жимсний чанамал хэрхэн бэлтгэх зэргийг асуудаг гэнэ. Тэгвэл Английн элчин сайдын яаманд нэгэн хvн хvрч ирээд жимсний чанамал хийхэд хэр зэрэг хэмжээтэй жимс, элсэн чихэр хэрэгтэй болохыг асуужээ. Мєн Италид аялж явсан британи эмэгтэй итали гутлын ямар ямар брэнд байдгийг элчин сайдын яамны ажилтнуудаас асууж явсан байх юм. Мэс заслын аргаар томруулсан хєх нь таалагдаагvйн улмаас консулын ажилтанд нэгэн эмэгтэй ханджээ.
Флорид дахь Консул руу нэгэн эх утасдаж тvvний нас биед хvрсэн хvvд ачаа тээшийг нь баглахад тусалж тvvнийг нисэх онгоцны буудалд хvргэж єгєхийг хvссэн байна. Учир нь тvvний хvvгийн бие тааруу байсан аж. "Хэрвээ танд гадаадад байхад ямар нэг чухал асуудал тулгарвал, тухайлбал ямар нэг осол орох, иргэний vнэмлэх, бичиг баримтаа гээгдvvлэх, гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд бид бvхэн тусалж чадна. Гэхдээ бид усан сан хэрэглэж болох эсэхийг хэн шийддэг, таны ємнєєс таксины мєнгє тєлєх буюу мєнгє санхvvгийн тал дээр тусалж чадахгvй. Гадаадад байгаа иргэдэд тулгарсан ямар ч асуудлыг бид шийддэг гэж боддог хvмvvсийн хvсэлтийг єдєр бvр хvлээн авах юм" хэмээн арга нь барагдсан Испанийн Аликант дахь Английн консул Жулиет Марик тайлбарласан байна.
Wednesday, December 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment