Эд зvйлс, юмс, цахилгаан бараа, єдєр тутмын хэрэглэдэг хэрэглээний зvйлс vгvйгээгээр бидний амьдралын нэг ч єдрийг тєсєєлєхєд хэцvv.
Эдгээр нээлтvvд байгаагvйсэн бол бидний одоогийн амьдрал єєр байх нь мэдээж. Єєр олон зvйлсийн нээлтvvдийн нууц одоог болтол тайлагдаагvй байгаа. Мєн шинэ нээлт болон гарч ирэх ёстой олон арван зvйлс ч бидэнд хараахан танигдаагvй байгаа. Гэхдээ олон том нээлт бидэнд аз жаргал, тухтай амьдрах орчныг авчирсан. Гэтэл бусад жижиг нээлтvvд ч гэсэн бидний амьдралд маш чухал vvрэг гvйцэтгэсээр ирсэн билээ. Харин эдгээр гайхамшигт зvйлсийн нээлтийг хийсэн хvмvvсийн талаар бид бодож vзсэн нь хэр билээ. Єдєр тутамдаа хэрэглэж байгаа хайч цавуу, сонин сэтгvvл, цаашлаад зурагт гэх мэтийг ер анзааралгvй л хэрэглэж байдаг. Тэгвэл зарим нэг нээлтvvдийг мэдэж байхад илvvдэхгvй. Нэгэн кинон дээр хvртэл гардаг.
- Гутлыг яагаад гутал гэсэн юм болоо гэхэд
-Чи тэнэг юмуу гутал л юм чинь гутал гэж нэрлээ биз дээ хэмээн хариулдаг. Угтаа бол энэ бодож vзэх л асуудал. Нэр нь хvртэл одоо бодоход яг оносон санагддаг.
ХАЙЧ
Єдєр тутмын амьдралд цаас, даавуу тэр ч бvv хэл тємєр хvртэл хайчлах шаардлага гардаг. Гэтэл энэ хайч нь одоогоос 3000 жилийн ємнє анх гарчээ. Анхны хайч нь пvршний тусламжтайгаар нээгддэг байжээ. Одоо бол гараар vйлдэл хийн хvссэн зvйлээ хайчилж болно.
ЦАХИЛГААН ТОВЧ
Бидний амьдралд байнга хэрэгтэй байдаг зvйлийн нэг нь цахилгаан товч билээ. Тvvнийг бид хувцаснаасаа, цvнхнээсээ гээд олон газар харж болно. Хялбар хаагдаж нээгддэг болохоор vvнийг бид их хэрэглэдэг. Тэр утгаараа цахилгаан гэж нэрлэсэн байна. Цахилгааныг анх 1891 онд АНУ-ын нэг инженер В. Тубсон зохиожээ. Анхны цахилгааны шvд нь даавуу байсан байна. Сvvлд 1914 онд Г. Сандбак гэдэг хvн шvдийг нь тємрєєр хийж бат бєх болсноор патентийг нь авчээ.
ЦООЖ БА ТVЛХVVР
Цоож нь бидний єдєр тутмын хэрэглээ. Хvн болгон орж, гарч болохгvй хаалганд цоож хийдэг. Мэдэгдэж байгаагаар анхны цоож нь хаалгыг нааш цааш онгойлгохгvй боловч одоогийнх шиг боловсронгуй биш зvгээр л тогтоох тєдий байсан бол. Єнєєдєр боловсронгуй болсон. Хаалга цонхны аль хэсэгт нь цоож нь байна гэдгийг мэдэх аргагvй нууц цоож хvртэл гарч ирсэн.
ХАВЧААР
Анххавчаарыг Норвегийн Йохан Ваалер 1900 онд бvтээжээ. Сонирхолтой нь тзр vед зохиосон хавчаар єнєєг хvртэл єєрчлєгдєлгvй ирсэн байна. Энэ ололт нь хvний нvдэнд жижигхэн хялбар юм шиг харагдах боловч маш их vvрэг гvйцэтгэж ирснийг та мэдэх бизээ.
БАЛ
Бал энэ vеийн хамгийн том ололтын нэг билээ. Дээр vед шувууны єдийг, мєн урт ишинд бэхэлсэн тємєр хошууг бэхэнд дvрж бичдэг байсан. Vvний дараа бэхээ ишинд нь хийж, сайжруулсан боловч энэ нь хурдан дуусдаг байжээ. Мєн энэ бэхээр бичсэн бичиг нь хурдан хатдаггvй учир хvлээх шаардлагатай болдог байв. 1938 онд Лазио Биро болон тvvний дvv Джорж нар хамтран анхны балыг зохиосон юм. Балын бэх нь хурдан хатдаг. Мєн балын vзvvрт жижиг шарик хийж єгсєнєєр цаасан дээр чєлєєтэй хєдєлж бичдэг
болсон байна.
СКОЧ
Урагдсан цаас юмуу эсвэл ачаагаа баглаж янзлахад скоч хэрэгтэй болдог. Магадгvй хэн ч єнєєдрийг хvртэл энэ скочийг хэн зохиосон бол гэж бодож байгаагvй бизээ. Vvнийг зохиогч нь Ричард Древ юм.
УУРЫН ТОГОО
Энэ нь бусад тогоог бодвол хоол хурдан болдог давуу талтай. Vvнийг анх 1861 онд Папин гэдэг хvн зохиожээ. Уураа гаргадаггvй учир богино хугацаанд хоол болгодог. Гэхдээ даралт хэт ихэсвэл буудах аюултай тул тvvнийг зохицуулах жижиг нvх байдаг. Vvгээр исгэрэх дуу гардаг тул зарим оронд энэ тогоог ''исгэрдэг тогоо'' гэж нэрлэдэг.
ЗVV
Жижиг гэдгийг мэдэхийн тулд зvv шиг гэж жишээ авдаг. Зvv нь жижиг боловч бидний амьдралд эрт vеэс байр суурийг эзэлсээр ирсэн байна. Эрт дээр vед эхлээд ясан зvv, модон зvv сvvлд нь тємєр зvv гарсан. Анхны метал зvv хvрэл зэвсгийн vед гарсан гэдэг. 1849 онд Валььер Хант анх сvлбээрэн зvvгээр патент авчээ.
ШVДЭНЗ
Гал бол их эрт vеэс эхлэн хvний амин чухал хэрэгцээ болсоор ирсэн. Гал анх хэрэглэсэн нь хvмvvсийн хувьд асар том алхам байсан. Бидний єдєр тутмын хэрэгцээ болсон єнєєгийн энэ шvдэнзийг анх 1827 онд Английн химич Жон Валкер зохиожээ. Жижиг модны vзvvрт химийн бодис тvрхэж тvvнийг модны vзvvрт vрэхэд дулаан ялгаруулан шатаж эхэлсан байна. Vvнээс санаа аван боловсруулж одоогийн шvдэнз хэлбэрт оруулан боловсруулан vйлдвэрлэсээр иржээ.
ИНДVV
Хуучны индvvг саная гэвэл дотор нь цог хийж халаадаг байсан. Эсвэл халуун гал пийшэн дээр тавьж халаадаг байсан. Анх VIII зууны vед Хятадууд торго индvvдэх гэж анх зохиосон гэдэг. 1882 онд Хенри Сеел гэгдэх нэгэн хvн анх удаа индvvг цахилгаанаар халааж болохыг олсон ба энэ индvvг одоо болтол хэрэглэж байгаа юм.
ХАРАНДАА
Хамгийн хэрэглээ ихтэй зvйлийн нэг балын харандаа. Эхлээд хар тугалгаар хийдэг байснаа боловсруулан єнгийн будаг холих болжээ. Будаг хольсон харандааг хvvхдvvд єнгийн харандаа гэж нэрлэх болсон. Єнєєдєр єнгєтэй бvр vнэртэй харандаа хvртэл гарчээ. Гэтэл харандаа 1790-ээд оны vед бие биеэсээ vл хамааран Австрали, Францын эрдэмтэд зохиожээ. Хамгийн анхны харандааны vзvvрийг тугалгаархийдэг байжээ. Сvvлд химийн grafit ба kilin гэсэн хоёр єєр элементvvдийн хэмжээг хольж зєєлєн хатуу гэх мэт харандааг гаргаж авчээ.
Wednesday, December 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment