
Алдарт дуучин, хєгжимчин Григорий Лепс нэгэн удаа тvvний баруун чих зvvнээсээ илvv сонсдогийг хvлээн зєвшєєрсєн юм. Тиймээс тэрбээр дуулах vедээ чихээ гараараа тагладаг аж. "Ийм байдлаар би тухайн дууг дуулахад хэрэгтэй нот болоод дэвсгэр хєгийг хянаж чаддаг. Харин зvvн чих арай муу сонсдог учраас таглачихдаг юм" гэж Лепс хэлсэн удаатай.
Хvний чих аливааг хvлээж авахдаа хоёр єєр сонсдог гэдэгт эрдэмтэд итгэсээр иржээ. Бусад зvйлийг баруун чих сайн сонсож байхад зарим дуу авиа зvvн чихэнд илvvтэй наалдацтай байдаг нь олон удаагийн туршилтаар батлагджээ. Гэхдээ нас ахих тусам хvний сонсгол муудсаар адилхан дуу авиа баруун, зvvн чихэнд харилцан адилгvй сонсогддог. Ялангуяа чихний хэнгэргийн хальс бусад эрхтнийг бодвол амархан хєгширч механик гэмтэл авахдаа хялбар байдаг. Хvний бие организмын энэхvv онцлогийг эс тооцвол бид хорвоод мэндлэхээсээ л баруун, зvvн чихээрээ єєр єєр сонсдогийг эрдэмтэд тогтоожээ.
Ийм дvгнэлтэд 3000 нялхсын оролцоотой гурван жилийн турш явагдсан туршилтын дvнд Калифорнийн их сургуулийн судлаачид хvрчээ. Эрдэмтэд хvvхдvvдийн чихэнд чичиргээг барьж авах чадвартай микроскопон аппарат угласан байна, Хэд хэдэн хэмжилтийн дараа хєгжим эгшиглэх vед зvvн чихний хэнгэргийн хальс идэвхтэй чичирч, харин хvний хэл яриаг баруун чих хvлээж авах нь илvv байжээ.
"Ємнє нь эрдэмтэд дуу авианы тэгш бус ойлгоцод тархийг буруутгаж, баруун, зvvн хоёр тархи мэдээлэлд єєрийнхєєрєє анализ хийж байна гэж vздэг байж. Харин одоо сонсголын гол асуудал нь чихний бvтцэд оршиж байгаа нь тодорхой боллоо. Гэхдээ сонсголын эрхтний vvргийг тархи гvйцэтгэдгийг vгvйсгэмгvй. Тухайлбал, зvvн тархи баруун чихний vйл ажиллагааг хянадаг бол баруун тархи зvvн чихийг бvрэн хариуцдаг" хэмээн физиологийн доктор Жеймс Миллам єгvvлжээ.
Хvслээ тvргэн биелvvлье гэвэл баруун чихэнд нь шивнэ
Калифорнийн эрдэмтдийн судалгааг саяхан Италийн Габриэле д' Аннунциогийн нэрэмжит их сургуулийн доктор Лук Томмаси, Даниэль Марцоли нар vргэлжлvvлжээ. Тэд хvмvvсийн баруун, зvvн чихний сонсголыг судалж vзээд єдєр тутмын амьдралд ч энэ нь байнга илэрдгийг тогтоосон байна. Эрдэмтэд дуу авиа ихтэй шєнийн клубт туршилтаа явуулжээ. Туршилтын эхний шатанд судлаачид чангаар нvргэлэх хєгжмийн аялгуунд дэргэдэх хvнийхээ ярихыг сонсохыг оролдож буй 286 хvний байдлыг ажиглажээ.
Ажиглалтаас vзвэл тэдний 72 хувь нь хэрэгтэй зvйлээ сонсохын тулд баруун чихээ ярилцагч руу хандуулж байж. Хоёр дахь шатанд эрдэмтэд єєрсдєє клубт байгсад руу дєхєж очоод сонсогдох тєдий хоолойгоор тэдэнд ямар ч хамаагvй vг хэлж аль талаараа эргэж хандахыг ажиглахаар шийджээ. Тэгээд дараа нь хvмvvсийг тамхиар дайлахыг хvссэн байна. Ингэхэд энэ шатанд оролцсон 160 хvний 58 хувь нь туршигч руу баруун чихээрээ, 42 хувь нь зvvн чихээрээ эргэж харжээ.
Гурав дахь шатанд эрдэмтэд клубт зочлогсдыг тамхиар дайлахыг хvсэхдээ зориуд баруун эсвэл зvvн чихэнд нь ханджээ. Vvний vр дvнд зvvн чихийг бодвол баруун чихэнд нь хандсан элэгсэг гуйлт олон тамхи цуглуулж чадсан байна.
Тиймээс эрдэмтдийн нээлтийг хэрхэн хэрэглэх вэ? Хэн нэгнээс юм гуйвал баруун чихэнд нь шивэгнэхэд гэмгvй. Тэгвэл таны хvсэлт ярилцагчид чинь сайн хvрч тvргэн биелэгдэх найдвар бий болж ч магад. Гэхдээ сонсгол "залхуу" хvмvvс байдгийг мартаж болохгvй.
No comments:
Post a Comment