falling snow

da

falling snow

Snow

Wednesday, December 16, 2009

Сар болгоны 14. Яагаад хайрынх вэ

Нэгдvгээр сарын 14. Энэ єдєр та бvтэн жил хєтєлсєн тэмдэглэлээ хайртдаа бэлэглээрэй. Энэ нь таны тvvнд хэр vнэнчийг баталж байгаа хэрэг юм.

Хоёрдугаар сарын 14. Энэ єдєр бол хосуудын баяр. Дэлхийн олон оронд гэгээн хайрын єдєр гэдэг бєгєєд хайртай бvсгvйдээ залуус шоколадаар хайраа илэрхийлдэг билээ.

Гуравдугаар сарын 14. Энэ єдєр Эрчvvд Валентины єдєр єєрт нь хайраа илчилсэн бvсгvйн сэтгэлийг хvлээж авах уу, vгvй юу гэдгийг шийддэг аж. Хvлээн авах бол тэр эмэгтэйд чихэр єгдєг хvлээж авахгvй бол чимээгvй єнгєрдєг.

Дєрєвдvгээр сарын 14. Гэгээн Валентин болон цагаан єдрєєр хайраа илэрхийлж амжаагvй хvмvvс энэ єдєр хайртай хvнээ болзоонд урьж уучлал гуйдаг гэнэ. Тиймээс заавал хайрттайгаа энэ єдрийг хамтдаа єнгєрvvлээрэй.

Тавдугаар сарын 14. Єнгєрсєн саруудад хайртайгаа учраагvй хvмvvс байгаа бол энэ єдєр шар хувцас ємсєж, ганц бие амьдралаа орхихоор шийдсэнээ илэрхийлдэг ажээ. Тиймээс энэ єдрийг шар цэцгийн хэмээн нэрлэдэг байна. Учир нь шар хувцас бусдын анхаарлыг хамгийн ихээр татдаг хэмээн vздэг болохоор ийнхvv ганц бие хvмvvс ижлээ олох єдєр болгон тэмдэглэдэг болжээ. Энэ єдрийг манайд єнгєрсєн жилээс эхлэн тэмдэглэх болсон юм.

Зургадугаар сайран 14. Та хайртай бvсгvйгээ хэзээ vнсэж болох бол хэмээн бодож явдаг бол энэ єдрийг ямарч эргэлзээгvйгээр сонгоорой. Хамгийн гол нь сэтгэл хєдлєм газар сонгох нь чухал гэдгийг санах хэрэгтэй юм.

Долдугаар сарын 14. Та болзооныхоо бvх зардлыг аав ээж гэр бvлийнхэндээ даатгаад хайртыгаа ойр дотныхондоо танилцуулах єдєр. Энэ єдєр та сэтгэлт бvсгvй эсвэл хайртай залуугаа гэртээ урихад хамгийн тохиромжтой гэр бvлийн хайрын єдєр ажээ.

Наймдугаар сарын 14. Хосууд цэцэрлэгт хvрээлэнгээр зугаалж, сэтгэл зvрхээ илчлэн илэн далангvй ярилцах єдєр бол єнєєдєр. Харин хайртай хvнээсээ хол байгаа бол тvvнийгээ дурсан, ногоон дарс шимж, ганцаардлаа тайлаарай.

Есдvгээр сарын 14. Энэ єдєр Disco клуб-т ч юм уу аль инээд цалгисан газар найз нєхдєє урин хайтыгаа бусдад танилцуул. Мєн нар жаргаж байхад зургаа авахуулдаг уламжлалтай бєгєєд vргэлж биедээ авч явна гэсэн утгатай vгсийг бичиж єгдєг аж.

10 дугаар сарын 14. Хайртай хосууд энэ єдрийг хоёулхнаа хамтдаа байж улаан дарс шимэнгээ бvхий л нууцаа дэлгэдэг. Тиймээс хосууд хайраа бэхжvvлээд зогсохгvй дурлалаа амьдрал болгон цааш алхахад хамгийн шийдвэртэй алхмуудыг хийдэг байна.

11 дvгээр сарын 14. Хамтдаа vнэнч дурлалын тухай кино vзэж дараа нь хvйтэн оранжийн ундаа уувал бvр ч таатай.

12 дугаар сарын 14. Чанга тэврэлдэх єдєр. Дурлалт хосууд биесээ чанга тэврээд зогсохыг зєвшєєрдєг. Энэ єдєр хайрын тань халуухан тэврэлт євлийн жаврыг мартагдуулах ер бусын аз жаргалыг мэдрvvлэх нь лавтай.

No comments:

Post a Comment