falling snow

da

falling snow

Snow

Wednesday, December 16, 2009

Хэл соёлоо хэрхэх билээ?

Монгол улс сэргэн мандаж байна уу ширгэн доройтож байна уу гэдгийг харийн иргэд бичиг vсгийн соёлоос хардаг гэнэ. Vнэндээ ч тєрлєх хэл, vндэсний бичиг соёлоо гээж орхивол улс орон урагшлан хєгжих биш уруудан доройтохын дохио болно. Харийн эрхшээлд дєнгєж оронгуут хамгийн эхэнд монгол бичгийг цаазалсан тvvх бидэнд бий. Эх орончид маань мартсан бvхнийг сэргээхсэн тасарсан бvхнийг залгахсан хэмээн зvтгэсээр явсаны буян заяанд монгол бичиг єнєєдєр орон даяар дэлгэрчээ. Оюутан залуус, гадаадад байгаа монголчууд монгол бичгээ гарамгай сайн сурч, ихээхэн дэлгэрvvлж идэвхийлэн зvтгэж байгаа таатай мэдээ ч байна. Их гvрэн Америкийн нийслэл Вашингтон хотноо бидэнд хэл соёлын хичээл заан сургаж байсан Саруул-Эрдэнэ багш маань монгол хvvхдvvдийн оюуны боловсролд их хєрєнгє оруулалт хийж байдагийг олон хvн шагшин ярьдаг. Тэд хєндлєн биш босоо vсгээр бичихэд та бидний хєгжилийг нь магтан дуулж, даган дууриагаад байдаг гадныхан нvдээ оройдоо гартал гайхаж, ихээхэн хvндэтгэлтэй ханддаг тухай харийн нэгэн эрхэм ам алдсан нь удаатай.

Хєндлєн vсгээр бичихэд Эрхvvгийн согтуу буриад байна гэж тоглоом шоглоом хийдэг тухай явган шог бий. Цаг тvvхийн ачааг нуруундаа vvрч явдаг их хvмvvс гэж бий. Тэдний тєлєєлєл хэсэг залуус наран ургах зvгт монгол бичгийг тvгээн дэлгэрvvлэхэд ихээхэн анхаарах болжээ. Дорнод, Баянхонгор аймагт монгол хэл бичгийн соёлыг идэвхийлэн дэлгэрvvлж байна. Эртний єв соёлоо тэр чигт нь хадгалсан эрин vед євлєн ирсэн зvйлсийн дээд нь монгол бичиг билээ.

Манайхан гарын vсгээ монгол бичгээр зурах нь элбэг болж. Одоогоос 23 жилийн тэртээ ардын уран зохиолч Тангадын Галсан гуай ардчилсан хувьсгалын эх орон Кубад явж байжээ. Гаванн хэмээх 25 давхар клубт орж. Хvн сийрэг хєл хєдєлгєєн багатай байна гэнэ. Гэтэл тээр дор шавар дагзанд бум бужигнаж тvм тvчигнэж байжээ. Ямар учиртайг сонирхон очиход олон тvмний хайр, хvндлэлийг хvлээсэн суутнуудыг гарын vсэг ханан дээр нь зурайж байв гэнэ. Латин америкийн оронд хувьсгал хийсэн Гаварь, Фидил Кастро, Эрнист Хэмингуэй зэрэг суутнууд плов зооглож, пиво уудаг уг газрын ханан дээр нь гарын vсэгээ зурсан байжээ.

Энэ нь vйлчлvvлэгчдийг татах хvчин болж, жижигхээн байшинд дээдсvvд зочилох болж. Тангадын Галсан гуай ханан дээрх гарын vсэгнvvдийг сонирхон суутал монгол бичгээр бичсэн гарын vсэг олноос онцгойрон нvдэнд тусчээ. Ёстой л нєгєє улсын их наадамд олон тvмэн адуун дундаас єєрийн алдсан унаган жороо адуугаа олж харсан мэт санагдсан гэдэг. Уг гарын vсгийн эзэн утга зохиолын их судлаач Хасбаатар гуай байжээ. Галсан гуай ч жигтэйхэн олзуурхан єєрийнхєє гарынхаа vсгийг зуржээ. Тэгсэн уг газрын эзэн та єєрийгєє зурчихлаа одоо єєрийнхєє нэрийн бичнэ vv гэж. Галсан гуай мушийнгаа энэ чинь миний гарын vсэг гэтэл гадаад эрхэм гайхаж шагширсаар хоцорсон гэдэг. Миний монгол бичиг ийм агуу ажээ.

Манайхан нэг vеэ бодвол эх хэл соёлоо дээдлэх болжээ. Зарим зохиолчид номныхоо шилийг монголоор бичдэг болж. Тэр ч байтугай томоохон аж ахуйн нэгжvvд монгол бичгээ дээдлэн залж хоймортоо сvслэн залсан нь ч бий. АПУ, Хаан банк Хас банк зэрэг томоохон компаниудаар ороод нэг хараарай. Ханаараа дvvрэн таталган, гvйлгэн урлан бичээсvvдийг тавьсан байх вий. Худалдаа арилжааныхан шошгоо мєн монгол бичгээр бичдэг мода дэлгэрээд байгаа сурагтай.

Vгvй бол энэ чинь монголынх биш халимагийнх байна хэмээн харийнхан тохуурхаж худалдаж авахаа больсон гэнэ билээ. Єнєєдєр хvн бvхэн л хямралын тухай vглэж, толгой сэгсэрч, духаа vрчийлгэх болж. Vнэндээ эдийн засаг хямарч байгаа хэдий ч энэхvv хямралаас илvvтэй иргэдийн сэтгэлгээ хямарчихаад байгаа нь харамсалтай.
Хямралын тухай амтай бvхэн ярьж бичсээр байгаад ард иргэдээ сэтгэлгээний, оюун санааны хямралд тvлхчихээд байна уу гэлтэй. Монголд бvхий л зvйл болохгvй бvтэхгvй байгаа мэт ярихаа хэзээ болих вэ таминь.

Монгол бичиг тєр засгаас сохор зоос горьдолгvй унших бичигтэй, vзэх тольтой, цаашлаад бvр цахим хувирбарт шилжээд байна. Монгол Улсын тєрийн хэл нь монгол хэл, монгол улсын тєрийн бичиг нь монгол бичиг юм хэмээн оруулж болох хэмжээнд хvртлээ эх хэл соёл минь эрдэмтэн мэргэдийнхээ ивээлээр єєдєє тэмvvлсээр байна. Ном соёл эрдэм сєнєж байгаа газар vндэстэн сєнєдєг гэх. Тэгвэл бид тєрєлх хэлээ, монгол бичгээ хэрхэн євлєж, хэрхэн vлдээх вэ.

Монголчууд єнє эртнээс нааш Ганжуур Данжуураа хэвлэж ирсэн хэвлэх vйлдвэртэй тvмэн. Энэ уламжлал єнєєдєр єргєжижи ном судрыг дэлхийн тvвшинд хэвлэх болжээ. Монгол Улсын Ерєнхийлєгч асан
Н.Энхбаярын ивээл дор айл бvхэнд ухааны єв болох дэлхийн сонгодог
бvтээлийн 50-н ботийг хэвлэсэн билээ. Энэ номноос дэлхийг бvхэлд нь таньж болохыг эрдэмтэд хэлж байна. Тvргэн эргэлттэй тvрхэн зуурын зvйл биш, насан туршийн хэрэглээ болох нандин зvйлийн нэг болж чадсан. Єнєєдєр хvн бvхэн л Оюутолгой Тавантолгойн ордын талаар ярилцан хэлэлцэж, марган зєвшилцсєєр. Хэдийгээр та бидний амьдралд єєрийн vр єгєєжєє хvртээх хэдий ч яах аргагvй дундарч дуусах зvйлс. Харин дээрх 50-н боть улам бvрийд ундрах зvйлс аж.

Ном vзээд урам зориг улам оргилж байдаг улс бий. Хятад Япон зэрэг азийн хэдэн орон дvрс vсэгнээс салаагvй байхад харин бид тод vсэг уйгаржин бичиг соёмбо vсгийг єєрсдєє зохион амьдралд нэвтрvvлсэн тvvхтэй. Бичиг соёлын ухаанаар бид холоо тасарсан морьд шиг улс шvv дээ хэмээн нэгэн сэхээтэн хуучилж байсан. Дэлхийн хоёр зуу шахам улс орон бvгд л єєрийн гэсэн бичиг соёлтой. Бичиг vсэг бий болоод хорь гучин жилийн нvvр vзэж байгаа улс орон ч бий. Харин миний монгол 2000 жилийн бичгийн дурсгалтай, єєрєєр хэлбэл Неругийн хэлснээр номт таван vндэстний нэг билээ.

Vдийн нарнаас эх газар луугаа бууж буй нарны цацраг мэт босоо бичигтэй билээ бид. Толгойгоо дандаа тэгье тэгье хэмээн дохиж байгаа юм шиг харагддаг сайхан бичиг хэмээн Бямбын Ренчин багш дуу алдсан удаатай. Тухайн vгэнд байгаа утгыг бичихдээ дvрс болгон гаргаж ирдэг уран бичлэг билээ. Монголын тvvх єв соёлыг судалж асан эрдэмтэн Владимирцов "Энэ монголчууд чинь хvн болгон нь гvн ухаантан шиг сэтгэж яруу найрагчийн тvвшинд ярьдаг ард тvмэн байна, ийм ард тvмэн дэлхийд ховор" хэмээн шагшиж байсан гэдэг.

Монгол бичгийн гайхамшгийг vнэнхvv танисан гадны зарим эрдэмтэд монгол бичгээр бичдэг байх жишээтэй. Харин бидний залуус монгол бичгээ мэдэхгvй хирнээ харь хэлийг шvтэх нь элбэг болжээ. Харийг сохроор шvтэж яваа улс усан нvднээс билгийн мэлмийд шилжсэн vед эзэн Чингисийн удмаараа бахархах омог огшдог ажээ. Яг л худгийн хийгээд далайн мэлхийтэй адил. Хvн гэгч амьтан олон араншинтай, олон vзэлтэй байдаг шиг мэлхий хvртэл хоёр янз байдаг гэнэ. Худгийн мэлхий єєрийнхєє худгийг далай хэмээн сэтгэдэг бол, далайн мэлхий далай мэт сэтгэдэг аж. Баялаг хийгээд дэлхийд гайхагдсан хэл соёл, бичиг vсэгтэй монгол тvмэн минь тєрлєх нутгаа, эх хэл соёлоо хэрхэн хадгалж, хэвээр нь авч vлдэх вэ.

No comments:

Post a Comment