falling snow

da

falling snow

Snow

Wednesday, December 16, 2009

Манай гаригийн хамгийн хачин хуулиуд

Дvрэм журам гvйгээр нийгмийг тєсєєлєхєд бэрх. Зарим газарт хvний гайхширлыг тєрvvлэм хууль дvрэм байдаг аж. Итгэнэ vv байна уу та єєрєє мэд. АНУ-Дугуйт тэшvvрээр явах сайхан. Гэхдээ хvссэн газартаа vvнийг хэрэглэж болдоггvй аж. Флорида мужийн Миамид дугуйт тэшvvр хэрэглэх журам байдаг байна. Энэ нь "Цагдаагийн газар vvнийг хэрэглэхийг хориглодог" аж. Хэв журмыг сахиулдаг газарт эмх замбараагvй байдал vvсэхээс сэргийлсэн хэрэг биз. Тэгээд ч хамгийн тэнэг хvн ч дугуйт тэшvvр цагдаагийн газар унахгvй гэдэгт тодорхой. Мєн Флоридад ням гарагт ганц бие эмэгтэй шvхрээр vсэрвэл шоронд ч орж болзошгvй. Мєн наран шарлагын ихэнх газарт цээж нvцэглэж наран хийж болохгvй ажээ. Чикагод дуурийн театр руу франц пvvдл дагуулж орохыг хориглодог. Виржинийн баруун хэсэгт хvvхдийг л хvvхдийн тэргэнд авч явж болно гэдэг аж. Харин Аризона мужид тэмээ унах нь хууль бус. Дэлхийн єнцєг булан бvрт очин загасчлах дуртай хvмvvс байдаг. Тэдний хувьд хажуудаа хvйтэн шар айраг тавин суух нь юутай ч зvйрлэмгvй. Харин Охиод эсрэгээрээ. Та согтууруулах ундаа хэрэглэсэн бол загасчлана гэж бодсоны ч хэрэггvй. Мэдээж энэ бvхний цаана хvний амь нас яригдаж байгаа болохоор тэр биз. Альбамад нvдээ боож тээврийн хэрэгсэл жолоодох нь хуулиас нvvр буруулж байгааг илтгэдэг. Пеннсилвани мужид хvний эрхэд хэд халдсан гэмээр хууль байдаг байна. Та хєрєгчиндєє унтвал шvvхийн ємнє дуудагдаж ч болох аж. Сан Сальвадор-Согтуугаар жолоо барьсан этгээд vхэх ялтай.

Британи- Лондонд такси хvvр, нохой тээвэрлэх эрхгvй байдаг байна. Хэрвээ Лондонд та нохойтойгоо такси барих гэж байгаа бол цагаа дэмий vрсэн хэрэг. Таныг хэн ч авахыг хvсэхгvй. Мєн та тарваган тахлаар євчилсєн бол такси дуудах эрхгvй аж. Британид Парламентын танхимд vхэх нь хууль бус. Жирэмсэн эмэгтэй єєрєє л хvvхдээ тєрvvлэх эрхтэй байдаг бєгєєд шаардлагатай гэж vзвэл цагдаагийн оффицерийн малгайд хvvхдээ тєрvvлэхийг зєвшєєрдєг байна. Франц- Гахайг Наполеон гэж дуудахыг хориглодог аж. Индонез- Таашаал авах зорилгоор хэн нэгний бэлэг эрхтэнд хvрсэн хvнийг цаазаалдаг байна. Гvрж- Худалдан авагч юм авахыг хvсвэл дуртай газраасаа авч болно. Харин Гvржид энэ нь хязгаарлагдмал. Дэлгvvрийн шилэн хоргонд байгаа маннеканд ємсгєсєн хувцсыг нар жаргахаас ємнє солихыг хориглодог гэнэ.

Энэтхэг- Энэтхэгт усанд нvцгэн орохыг хууль бус хэрэг гэж vздэг бєгєєд жуулчдын хєлд дарагддаг газар энэ хууль дурэм бас vйлчилдэг ажээ. Сингапур- Олон нийтийн газар тамхи татах, нулимах, шувуу тэжээх, газар хог хаях, олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих vедээ бохь зажлах, нийтийн бие засах газар нойлын ус татаагvй тохиолдолд торгууль тєлєх ёстой. Йемен- Гахай импортлох нь хууль бус. Хэрвээ vvнийг vйлдвэл цаазаар авах хvртэл ялаар шийтгэж болох гэнэ. Vнэхээр хачин байгаа биз.

No comments:

Post a Comment