falling snow

da

falling snow

Snow

Wednesday, December 16, 2009

Англичууд хатан хаандаа маш бага мєнгє єгдєг

Английн иргэд, татвар тєлєгчид хатан хааны ордны санд жилд чухам хэдий хэрийн мєнгє тєвлєрvvлдэг болохыг саяхан Букингемын ордон тооцож, олон нийтэд мэдээлсэн байна. Букингемын ордноос гаргасан албаны мэдэгдэлд 2008-2000 оны хооронд Английн хатан хааны ордны санхvvжилтэд Английн татвар тєлєгч иргэн бvр халааснаасаа 69 денс буюу ойролцоогоор нэг доллар 14 цент тєлжээ. Энэ нь ємнєх оныхтой харьцуулахад гурван пенсээр илvv байгаа юм. Нийтдээ Английн хатан хааны гэр бvлийн хэрэгцээнд английн татвар тєлєгч иргэд єнгєрсєн нэг жилд 68,5 сая доллар зарцуулжээ. Дээрх санхvvгийн тайлан тооцооноос харахад Английн хатан хааны ордны санхvvжилт ємнєх жилийнхээсээ 1,5 сая фунтээр нэмэгдсэн хэрэг юм. Тvvнчлэн ордны санхvvгийн албаны гаргасан тооцоогоор II Елизавета татвар тєлєгчдийн халааснаас орж ирдэг мєнгєнєєс гадна хатан хааны нєєц хєрєнгєнєєс зургаан сая фунт нэмж зарлагадсан байна.

Энэ мєнгийг ордны гэрэл цахилгаан, ус, халаалт гэхчлэн зардалд тєлжээ. Нєєцийн сангаас авсан мєнгє нь хатан хааны 1990-ээд оноос хойш ордны нєєц хєрєнгєнєєс авсан хамгийн их мєнгє гэнэ. Ордны санхvvгийн алба тvvнчлэн хэрвээ хатан хаан цаашид ч санхvvжилтэд дутсан мєнгєє нєєц хєрєнгєнєєс гаргасаар байвал гурван жилийн цаадтай нєєц хєрєнгє хоосрох нь ээ, Єнгєрсєн онд Английн хатан хааны ордны зарлагадсан хєрєнгє мєнгийг хуваан тооцвол ордны харуул хамгаалалт, ажилчдын цалин хєлсєд 10 сая фунт, гадаад аялал, айлчлалд 6,5 сая, гэр ахуйн дотоод хэрэгцээнд 700 мянган фунт стерлинг, албаны хvлээн авалт, арга хэмжээнд 400 мянгыг, хатан хааны нэрэмжит хvндэтгэлийн зоог, vдэшлэгт 1,1 сая фунт, мєн хатан хааны интернэт дэх вэб сайтыг шинэчлэхэд зориулж компьютер худалдан авахад 400 мянган фунт зарлагаджээ.

Эртнээс тогтсон уламжлал ёсоор Английн хатан хааны ордон ард иргэдээсээ татвар цуглуулдаг. Ингэхдээ татвараас орж ирсэн мєнгийг чухам юунд, яаж зарцуулсныг ард тvмэндээ тайлагнах албагvй байдаг байна. Гэсэн ч Букингемын ордны санхvvчдийн тооцоогоор английн нэг иргэн жилд хатан хаандаа нэг литр сvvний vнээс бага мєнгє тєлдєг гэжээ.

No comments:

Post a Comment