falling snow

da

falling snow

Snow

Wednesday, December 16, 2009

Хамгийн олон хvн хуурсан дєрєвдvгээр сарын нэгэн

Єнгєт зурагт

1962 он гэхэд Шведэд телевизийн хар цагаан ганцхан суваг гардаг байв. Сvvлийн vеийн мэдээний цагаар уг сувгийн техникийн нэг ажилтан vг хэлж, шинэ технологийн ачаар телевизийн бvх vзэгч их амархнаар єєрийн телевизийг єнгєт болгож чадна гэдгийг мэдэгдэв. Тэдний хийх зvйл нь ердєє л телевизийн дэлгэц дээрээ эмэгтэй хvний нийлэг оймс ємсгєх хэрэгтэй гэжээ. Шведийн долоон сая хvн амаас хэдэн зуун мянга нь энэ хууралтад итгэж телевиздээ оймс ємсгєсєн байна. Харин Шведэд єнгєт телевиз 1970 оноос гарч эхэлжээ.

Никсон ерєнхийлєгч
1962 онд Америкийн vндэсний радиогоор явдаг "Vндэстний цаг" нэвтрvvлгийн дундуур Ричард Никсон Ерєнхийлєгч боллоо гэсэн мэдээлэл цацагджээ. Тvvний сонгуулийн гол уриа нь "Би нэг ч алдаа гаргаагvй, цаашид ч гаргахгvй" гэсэн утгатай байв. Энэ мэдээ Никсоны сонгуулийн ємнєх кампанит ажлын vеэр хэлсэн vгийн хамт цацагдав. Радио сонсогчид ихэд уурлаж студи руу утасдаж гарсан байна. Зєвхєн нэвтрvvлгийн эцэст энэ тоглоом байсан юм гэдгийг хэлжээ.

Гаригууд нэг шугаманд байрлахад дэлхийн татах хvч багасна
Английн одон орон судлаач Патрик Мур 1976 онд ВВС-гийн радиогоор ярихдаа єнєєдєр єглєєний 9.47 цагт ховорхон vйл явдал болох бєгєєд бvх хvн гэрээсээ гаралгvй vvнийг мэдэрч болно гэжээ. Бvх гаригууд нэг шугамд жагсч, харилцан таталцлын хvч нь нэмэгдэх учраас дэлхийн татах хvч багасна. Хэрэв яг энэ мєчид та дээшээ агаарт vсэрвэл нисч байгаа мэт болно гэж тэр нэмж хэлсэн байна. 9.47 цаг болоход уг радио руу хэдэн зуун хvн утастаж vvнийг мэдэрснээ баяртайгаар хэлсэн байна. Нэгэн эмэгтэй єєрийнхєє 11 найзын хамт сандлаасаа хєндийрч єрєєгєє тойрон ниссэн гэж мэдэгджээ.

Лондонд буусан нисдэг таваг
1989 оны гуравдугаар сарын 31-ний єдєр Лондонгийн ойролцоо явж байсан олон хvн хурц гэрэлтэй нисдэг таваг харжээ. Агаарт хэсэг тогтсоноо тариалангийн талбайн захад буужээ. Хvмvvс ч харь гарагийнхан ирлээ хэмээн сандралдан цагдаагийнхныг дууджээ. Цагдаагийнхныг ирэхэд уг агаарын бємбєрцєгєєс 36 насны Ричард Браисон гарч ирсэн бєгєєд энэ бємбєрцгийг єєрєє зохиосон байв. Дєрєвдvгээр сарын 1-нд буух байсан ч цаг агаар муудсан учраас нэг єдрийн ємнє тэрбээр газардсан байна.

Кремвакс
Интернэтийн эхний vе 1984 онд Usenet сvлжээнд ЗХУ холбогдлоо гэсэн мэдээлэл цацагджээ. Хvйтэн дайны vе байсан учраас олон хvн энэ мэдээг цочирдон хvлээн авсан байна. Америкчууд болон европынхонтой нээлттэй хэлэлцvvлэг явуулах зорилготой хэмээн тайлбарласан уг мэдээллийг Константин Черненко явуулсан гэх бєгєєд интернэт хаяг нь сһеmеnко@кrеmyах. UUCP гэж байв. Харин хоёр долоо хоногийн дараа энэ нь дєрєвдvгээр сарын 1-ний хууралт байсныг уг сvлжээнээс мэдэгджээ.

Биг Бенийг электрон болгоно
1980 онд BBC Лондонгийн Биг Бен цагийг шинэчилж электрон болгоно гэж мэдээлэв. BBC рvv олон мянган хvн утасдаж эсэргvvцэж буйгаа илэрхийлжээ. Япон дахь ВВС-гийн салбар хамгийн тvрvvнд утасдсан дєрвєн хvнд уг цагны зvvг худалдах тухай мэдээлсэн байна. Vvний дагуу Атлантын далайн дунд хєвж байсан нэг загасчин япон эр утсаар ярьж уг худалдаанд оролцох хvсэлтээ илэрхийлжээ.

No comments:

Post a Comment